Аврал эрсэн “макро эдийн засаг” хасах заалаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 30 ・ 2

 

Макро эдийн засгийн уналт Монгол Улсыг дампуур луу нь татаж унагаахад бэлэн болж байна хэмээн үзэж уул уурхайн том төслүүдээ яаралтай эхлүүлэхийг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын төлөөллүүд улс төрчдөөс шаардаж эхэлсэн. 

Тэдний ийнхүү шаардах нь цагаа олсон үйл явдал боллоо. Учир нь манай улсын  хөрөнгө оруулалт хасахтай гарав. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд байгаагүйгээр уналаа. Дөрвөн жилийн өмнө Монголд 4-5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг байж. Гэвч хууль эрх зүйн орчин болоод засаглалын хямрал, төр засгаас барьж байгаа бодлого дээр нь манай “эх оронч”-дын оруулсан хувь нэмэр гадаадын хөрөнгө оруулалтыг хасахтай гаргахад хүргэжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны гуравдугаар сард хасах 74.2 сая ам.доллартай гарав. Энэ нь өмнөх оны мөн үеэс 125 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өчигдөр чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хөрөнгө оруулалтын хууль хөрөнгө оруулагчдыг татах биш цааш нь явуулах хууль болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа бол бодлогын дэмжлэг хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар хөрөнгө оруулагчид наашилна гэж үгүй. Сэтгэл нь хөрсөн улс 5-10 жилдээ орж ирдэггүй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа олгархиуд гээд юм хийлгэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг гадныхан гээд нүд үзүүрлээд байх. Баахан улс төр хийж, дайрч давшилсан УИХ-тай боллоо” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Түүний бухимдах нь арга  ч үгүй биз. Монголынхоо томоохон биезнес эрхлэгчдийг дэмжихгүй олонхи хэмээж, гадны ирсэн хэдийгээ тогтоож чадахгүй аашлахаар хэн манай улсыг зорих билээ. 

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь битгий хэл хасах үзүүлэлттэй гарсан, нүүрсний экспорт уналттай байж магадгүй гэж Р.Жигжид сайд мэдээлсэн, долдугаар сараас эрчим хүчний үнийг чөлөөлнө зэргээс харахад иргэдийн нуруун дээр хамаг ачааг буулгах нь ээ. 

Одоо ганц гадныханд тоогдож, тэднийг эх орондоо оруулж ирэх нь "том төслүүдээ хөдөлгөх". Гэхдээ Тавантолгойн гэрээг үзэглэхээ больвол мөн л хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Өдгөө ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байдал руу орж байгаа томоохон компаниудын тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг уг байгууллагын захиралууд мэдэгдсэн. Хоёрхон жилийн дараа "өрөө төлнө". Энэхүү улсынхаа өр дээр нэмэхгүй байх ганц арга бол "Тавантолгойн гэрээг үзэглэх" гэдгийг саяхны өдөр болсон бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр яригдсан. 

Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр, зээл нийлээд 20 тэрбум ам.долларт хүрчихсэн. Гэтэл хувийн хэвшлийнхэн нь макро эдийн засгаа хөдөлгөөнд оруулж, үр шимээ хүртэж байсан өрөө төлөлцөх хэрэгтэй байгааг нуулгүй хэлж буй. 

МЯК компанийн Дэд захирал Ө.Мөнхбат "Өнөөдөр яг энэ чигээрээ байх юм бол есдүгээр сар гэхэд аж ахуйн нэгжүүд бүгдээрээ шахуу маш хэцүү байдалд орно. Хамгийн түрүүлж энэ хүндрэл тусах бүлгийнхэн бол нийгмийн халамжаар амьдардаг хэсгийнхэн байх болно. Хүүхдийн мөнгө энэ тэр чинь бүгд алга болно. Энийг ямар нэгэн намын дотоод хагарал, улс төрийн хагаралтай нийлүүлж, хольж хутгаж үзэхээ болиоч ээ гэж хүсч байна. Бид бол бизнес эрхлэгчид, улсдаа татвар төлдөг хүмүүс. Тийм учраас энэ төслүүдийг хурдан явуулахгүй бол татвар төлөгчид чинь дампуурах гээд байна, улс чинь дампуурах гээд байна гэдгийг улс төрчдөд хэлмээр байгаа юм. Хоёрхон жилийн дараачаас эхлээд монголчууд бид 570 сая ам долларын өр төлнө. Хоёрхон жилийн дараачаас эхлээд монголчууд бид 570 сая ам долларын өр төлнө. Хэрвээ Оюутолгой, Тавантолгойн том төслүүдээ явуулахгүй бол дахиад зээл авна. Урд зээлүүдээ төлөөгүй хүн дахиж зээл авахад муу зээлдэгч болдог. Муу зээлдэгчид хэн зээл өгдөг вэ? Жирийн хүнээр жишээлэхэд, ломбарднаас асар өндөр хүүтэй зээл авахаас өөр гарцгүй болж байгаатай л адил" гэсэн юм. 

Дэлхий дахинд өрнөж байгаа эдийн засгийн өрсөлдөөнд Монгол гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр л “амьд” үлдэж чадах ганц үүд нь "тавантолгойн гэрээ" хэмээх хүмүүс олон байна. Гэхдээ мэдээж улсдаа ашигтай заалттай байж гэмээн бидний амьд үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг эрх биш төрийн түшээдүүд мэдэж буй биз ээ. Ийнхүү аврал эрсэн "макро" эдийн засгаа хөл дээр нь хурдан босгохгүй бол цаг явсаар, монголчуудын өр нэмэгдээр л...

 

Х.Даваа 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 01/

    АН гээд өмхий тэнэгүүдийг сонгосондоо харамсаж байна, АН-ыг дахиж хэзээ ч сонгохгүй, одоо сонгууль ойртсон чинь бүүр их улсын мөнгө АН-ын албан тушаалтангууд идэж байх шиг байна аа, яана аа,

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 30/

    төсөл явсан ч яваагүй ч маш олон компани дампуурах байх. хамгийн гол нь оюу толгойн төсөл боло барилгажилт бий болсоноор зохиомол эдийн засгийн бүтэц бий болж түүнийг дагасан маш олон аж ахуй үүссэн. эдгээр ААН маш хүнд байгаа. Таван толгойн төслийг явуулсанаар монголын ААН бараг бүгд дуусах бах. Уч

    Хариулах