“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулсантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд тус компанийн ТУЗ-ийнхөн өчигдөр хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилсон. Ч.Сайнбилэгийн хувьд өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан нэгэн. Гэтэл тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд Тавантолгойн асуудлыг яаралтай шийдэхийг шаардаж жагсаал зохион байгуулсан. Ийнхүү ажилтнууд нь жагсахын зэрэгцээ дотооддоо маргаантай байгаа нь Ч.Сайнбилэгийг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхөд хүргэсэн гэх таамаг байгаа юм. Нөгөөтэйгүүр цагдан хоригдож байгаад өнгөрсөн даваа гарагт батлан даалтад гарсан Я.Батсуурьтай холбох нэгэн ч байна. Шалтгаан нь ямар байсан ч гэсэн Ч.Сайнбилэг ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”-г удирдахаас татгалзлаа.
С.НАРАН
Эх сурвалж
http://www.info.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.