Доллар 1959 төгрөгтэй тэнцэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 03

Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас ам.долларын ханшийг 1959 төгрөгөөр зарлажээ. Арилжааны банкуудын авах үнэ 1950-1954 төгрөг, харин 1963-1967-оор арилжаалж байна.

Гадаад валютын ханш тавдугаар сарын нэгнээс тогтвортжиж эхэлсэн юм. Бага багаар суларч байгаа нь юань зах зээлд ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь өдгөө ноолуурын цаг эхэлж байгаа юм. 

Хятад улсаас ноолуур авахаар юань их хэмжээгээр урсгалд орсон нь ийнхүү долларын ханшийг бууруулахад нөлөөлжээ.

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх