Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 04
・ 38
Биеэ үнэлэгчидтэй тэмцэх ажлыг хууль хяналтын байгууллагынхан байнга л хийж байгаа гэдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд л цагдаагийн албан хаагчид массаж хийдэг гэх газруудад гэнэтийн шалгалт хийж, зохих арга хэмжээ авсан байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамт явсан болохоор тэрхүү шалгалтын талаар сонин хэвлэл, сайтуудаар багагүй л гарлаа. Ерөнхийдөө массажист нэрийн дор биеэ үнэлэх байдал газар авсан гэхэд болно.
Өнөөх “Улаанбаатар” зочид буудлын өмнө зогсдог байсан нөхдүүд моодноос гарч, массаж хийхийн хажуугаар нэмэлт үйлчилгээ үзүүлдэг охид хаданд гарсан гэх үү дээ. Уг нь хууль хяналтынхан байнга тэмцэж, хаахыг нь хааж, хариуцлага тооцдог ч үр дүн нь муу байгаа. Гэтэл сүүлийн үед “гулгаа” гэсэн тодотголтой массаж гарч ирж, массажистуудын цэсэнд нэмэгдсэн аж. Энэхүү шинэ үйлчилгээг ч манай эрчүүд ихэд сонирхож, хошуурдаг болсон юм уу даа янз нь.
“Гулгаа” массаж гэдэг нь массажист гэгдэх эмэгтэй бүх хувцсаа тайлаад, биеэ тослоод, үйлчлүүлэгчдээ биеэрээ массаж хийхийг хэлдэг юм байх. Массаж гэж тодотгох ч хаашаа юм. Зүгээр л нүцгэн биеэрээ үрж байгаа хэрэг юм уу даа. Массаж хийнэ гэдэг бол зүгээр л нүцгэн биеэрээ үрж, гулгахаас өөр зүйл гэдэг нь мэдээж. Тэгэхээр “гулгаа” массаж гэдэг биеэ үнэлэлтийн төгс хэлбэр болчихоод байгаа нь энэ байх.
Зүгээр л массажны газар биеэ үнэлэлт хэрээс хэтэрсэн гэж манайхан яриад, бичээд байдаг. Массажист гараараа атгаад, хуянг нь хөөгөөд, шар усыг нь тараагаад, массаж хийгээд өгөхөд үйлчлүүлэгч нь хэсэгтээ амраад гарч болно. Заавал нэмэлт үйлчилгээ авна гээд, биеэ үнэлэх асуудал руу оруулах гээд байх шаардлага ч байхгүй. Харин “гулгаа” массаж гэдэг нэмэлт үйлчилгээгүйгээр байх ямар ч боломжгүй зүйл болж таараад байгаа юм.

Нүцгэн эмэгтэй хүн хамаг биеэрээ хүрээд дээгүүр нь гулгаж байхад бэлгийн харьцаанд орохыг хүсэхгүй гараад явах эр хүн гэж юу байх билээ. Тэгэхээр нэмэлт үйлчилгээ заавал авна. Үүнийг ч массаж хийж байгаа хүүхнүүд мэдэж байгаа нь тодорхой. Ингээд л биеэ үнэлэлт газар авч байна гэсэн үг. Сүүлийн үед бүр гадаа гудамжинд зарлал наадаг болсон. “Гулгаа массаж. Утас:....” гээд л хадчихсан байх жишээтэй.
Хаа сайгүй л байна. Нэгэн үе массаж хийдэг гэгдэх охид, бүсгүйчүүд лавлах утсанд дугаараа өгөөд, тэндээс нь хүмүүс авдаг байлаа. Одоо ч тийм л байгаа. Энэ талаар хэвлэлээр хангалттай бичсэн. Интернэтэд энэ төрлийн бичлэг, нийтлэл хэдэн зуугаараа байгаа. Тэгвэл сүүлийн цагаандаа гараад, хулдаасан дээр хэвлээд, гудамжинд наадаг болчихож. Улаан, цагаан биеэ үнэлж байна гэсэн үг шүү дээ.
“Гулгаа массаж” гэдэг үг чинь биеэ үнэлнэ гэдгээс ялгарч сонсогдохгүй, харагдахгүй байна. Цахим хуудсуудаар “Гулгаа массаж” хийдэг эмэгтэй нэмэлт үйлчилгээ үзүүлэлгүйгээр хийдэг. Би тэгдэггүй гээд л ярьсан байна билээ. Танихгүй эрийн өмнө бүх хувцсаа тайлаад, нүцгэлээд, дээгүүр нь гулгаж чадаж байгаа хүн биеэ үнэлэхгүй байна гэж хэзээ ч байхгүй.
Тэгээд ч бид “Гулгаа массаж. 888363.., 888330..” гэх мэт зарын дагуу хэд хэдэн хүн рүү ярьж үзсэн. Хаана, ямар байдлаар үйлчилгээ явуулдаг талаар энд бичээд яах билээ. Нэг талаараа тэдний мэдээллийг илүү түгээж байна л гэсэн үг шүү дээ. Харин тэд бүгдээрээ л нэмэлт үйлчилгээ үзүүлнэ, 35-50 мянган төгрөг байхад болох талаар ярьж байсан.
Мэдээж “Гулгаа” массажны үнэ тусдаа. Түүн дээрээсээ дээр дурьдсан хэмжээний мөнгө төлөөд л бүх зүйл нээлттэй юм байх. Хэвлэлийнхэн, цагдаа очихоор зүгээр л массаж хийж байгаа нэртэй, өөрсдийгөө өмгөөлөөд байдаг тэд үнэн чанартаа ийм л байна. Мэдээж хууль, хяналтын байгууллагынхан энэ мэт зарлалыг харж л байгаа байх. Тийм болохоор зохих арга хэмжээг аваад, шалгаад явж байгаа гэдэгт найдаж байна.
Массажны газар ажиллуулах гэж байгаа бол байр түрээслэхийг хориглодог байя
Нэг талаас нь үзвэл хэн, хаана, ямар байшин хөлслөөд, юугаа хийх нь дурын хэрэг. Хүний эрх. Тэгээд ч байр байшингаа түрээслээд, ашиг хонжоо олох гэж байгаа хүмүүст хэн ирээд, юу хийх нь ч хамаа байхгүй. Гол нь түрээсийн мөнгөө авч л байвал барав. Гэхдээ л массажист нэрийн дор биеэ үнэлж байгаа хүмүүсийн гол давуу тал нь орон байр болчихоод байгаа шүү дээ. Тийм болохоор гол давуу талыг нь алга болгох арга хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг эндээс уншаарай
Эх сурвалж:www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.