Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 06

Хотын хүн ам хэт олширсноор сүүлийн жилүүдэд ханиад томуу хэт элбэгшиж, нэг дэгдвэл, нийт бүх хүүхдийг хамардаг жишиг тогтоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл, энэ сард орон сууцны халаалтыг зогсоож байгаатай холбогдуулан эцэг эхчүүдээс олон санал гарч байна.
Тодруулбал, аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг энэ сарын 1-нээс, айл өрх, орон сууцнуудын халаалтыг энэ сарын 15-ны өдөр таслахаар болсон. Гэвч, энэ нь эргээд хүүхэд багачууд олноор цугладаг сургууль, цэцэрлэгийнхний дунд ханиад томуу дэгдэх томоохон шалтгаан болоод байна.
Арга ч үгүй биз. Ойрын өдрүүдэд тэнгэр хангай зэврүүн, албан тасалгаанаас эхлээд анги танхим ч жиндүүхэн байгаа. Хүйтэн ангид өдрийн найман цагийг өнгөрөөж байгаа хүүхдүүд даарч хөрснөөсөө болоод хоолой өвдөх, ханиад хүрэх, хатгаа авах гээд янз бүрийн өвчин тусахгүй гэх аргагүй болжээ.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.