Асашёорюү VIP суудалд, гурван тамирчин нь саатуулах өрөөнд..

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 06

 

 

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катарын Доха хотноо эхэллээ.

Монголын шигшээ багийн найман тамирчин тивийн аваргыг зорьсноос 74 кг-ын жинд өрсөлдөх байсан Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дубайгийн онгоцны буудлын саатуулах байрнаас нутаг буцсан.

Холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж “VIP” мандатаа твиттерт "За нэг иймэрхүү" гээд гайхуулж суухад олимпод бэлдэж буй тамирчид онгоцны буудалд визны зөрчилтэй хэмээн саатуулах өрөөнд байгаа энэ дүр зураг үнэхээр харамсалтай.

Чөлөөт бөх өрсөлдөгч ихтэй спорт гэхэд тивийн аваргын гурван жинг Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй албан тушаалтнуудын буруугаас ингээд шууд тэглэж байгаа нь маш хариуцлагагүй явдал.

Чөлөөт бөхийн холбогдох албан тушаалтнууд тивийн аваргыг зорьсон учраас өнөөдөр үүнд тайлбар өгөх хүн алга.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяраас энэ талаар тодруулахад “Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга” гэв.

Холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж “Олон хүмүүсийг санааг зовоосондоо холбооны зүгээс хүлцэл өчье. Арабууд тэмцээн зохион байгуулах тал дээр 00 гэдгийг хэлмээр байна” гээд бусад руу буруугаа чихээд сууж байна.

Та биднээс биш хариуцлагагүйн улмаас золиос болсон гурван тамирчнаасаа уучлалт гуй.

2014 оны хоёрдугаар сард FILA буюу Дэлхийн нэгдсэн холбооноос Рио-2016 олимпийн эрхийн болзлыг хэрхэн хангах журмаа гаргаад баталчихсан.

2016 оны олимпийн эрх олгох хамгийн анхны тэмцээн бол 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

Тивийн аваргад бүтэн багаараа оролцож байж дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй гэж заачихсан байхад өнөөдөр Асашёорюү хоёр өөр байр суурь илэрхийлээд сууж байна.  

Дагестан болон ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй явдлын талаарх таагүй мэдээлэл түгж эхэллээ.

Хамгийн гол нь тэд дэлхийн аваргад оролцож чадахгүйг онцлон "баяртайгаар" бичиж эхэллээ.

Монголыг чөлөөт бөхийн холбооны ажилтнуудын хариуцлагагүй явдлаас гэдгийг ч онцлон дурдаж байна.

 

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх