Эдийн засаг
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 05 сар 06
Энэ сарын 06-ны өдөр Гадаадад төгсөгч Монгол манлайлагч залуусын холбоо буюу, Репат холбооноос зохион байгуулсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай уулзах чөлөөт ярилцлага-уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд гадаад болон дотоодын их дээд сургууль төгсөгч залуучууд хамрагдсан бөгөөд нийт 50 гаруй залуус уулзалтанд оролцож, Амаржаргал гишүүнтэй ярилцлага өрнүүлэн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон хөгжлийн гарц зэрэг олон сонирхолтой сэдвээр, өргөн хүрээнд санал бодлоо солилцсон юм. Дашрамд дурдахад энэхүү уулзалтын таксны орлогыг нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх “Хамтдаа инээмсэглье” арга хэмжээнд зориулна гэдгийг Репат холбооны ерөнхийлөгч Б.Мандухай онцолсон юм. “Хамтдаа инээмсэглье” арга хэмжээ нь 5 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд ээлтэй нийгмийг цогцлоож, хүн бүр тэгш эрхтэйгээр хөгжихийн тулд өөрсдийн идэвхи санаачлага, бусдын чин сэтгэлийн тус дэмжлэгийн хүч тусалдаг гэдгийг таниулан сурталчлах зорилготойгоор зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийнх нь 5-р сарын 22-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Чи ганцаараа биш” уриатайгаар зохион байгуулагдах юм. Репат холбоо нь энэ мэтчилэн нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх, залуусын боловсрол, нийгмийн оролцоог дэмжих арга хэмжээг зохион байгуулах болон дэмжиж ажилладаг гэнэ.
Г.Заяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.