Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 07
・ 3

-ШУУРГАЛАН ДҮРЭЛЗЭХ ТҮЙМРИЙГ СӨРЖ ГЭР БҮЛЭЭ БҮТЭН АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН ЗАЛУУГИЙН БААТАРЛАГ ҮЙЛС-
Зүүн гурван аймаг энэ жил түймрийн даллага авсан гэмээр ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа. бүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нийтдээ 20 гаруй сум түймэрт өртөж, 60-аад өрх орох оронгүй болсон харамсалтай мэдээ байна. Шуургалан дүрэлзэх түймрийг сөрж, гэр бүлээ элэг бүтэн авч үлдсэн Ц.Очирхуягийн баатарлаг үйлсийг онцолмоор байна. Тэрбээр эхнэр хүүхдийнхээ хамт үхэлтэй хэрхэн нүүр тулж, амьд мэнд гарч чадсан тухай сурвалжилсан тэмдэглэлийг хүргэе.
Ц.Очирхуяг, Г.Наранцацрал нар 31 настай, хоёр хүүхэдтэй залуу гэр бүл. Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд багаасаа мал дагаж амьдарчээ. Хонь, ямаа нийлсэн 600 орчим богтой тэднийх тус аймгийн Сүхбаатар сумандаа нутагласаар ирсэн байна. Голдуу сумын төвийн урдуур хаварждаг ажээ. Харин өнөө жил сүүлийн арав гаруй жил буугаагүй буурин дээрээ иржээ. Тэнд ойрын хэдэн жил айл огт буугаагүй болохоор өвс ихтэй, худаг устайгаа ч ойрхон. Бас ч гэж сумын төвтэйгээ дөхүү, 23 км-ийн зайтай. Ингээд Ц.Очирхуягийнх ганц гэрээрээ буужээ. Тэдний том хүү таван настай, бага нь ой гарантай охин. Хүү нь ирэх жил сургуульд орох болохоор одоо цэцэрлэгт явдаг байна. Тиймээс сумын төв дээр өвөө эмээгийндээ байдаг ажээ.
Дөрөвдүгээр сарын 29-нд Сүхбаатар сум руу түймэр орж ирэв. Улаан гал салхи татуулан эрчилж байгаа бүсэд нэлээд утаатай, дээрээс нь шороогоор нүүр нүдгүй шуурна. Байгалийн аюултай үзэгдэлд малчид, сумын төвийн иргэд бүгд л сонор сэрэмжтэй, бас айдас болгоомжтой байлаа. Бие бие рүүгээ утсаар холбоо барьж, “Танай наагуур түймэр ямар байна, манай энд одоохондоо гайгүй л байна’’ гэхчилэн мэдээлэл солилцож байв. Энэ түймэр дөрөвдүгээр сарын 30-ны шөнө дунд Ц.Очирхуягийн гэрийг сүйтгэсэн юм. Тэрбээр өдөр нь чухам яг хаахна түймэртэй байгааг багцаалдаж чадаагүй байна. Учир нь сүүлийн үед байнга л түймэртэй, утаат хөшиг татсан байдалтай байгаа болохоор тэр биз. Орой харуй бүрий болоход түймрийн улаан туяа тод харагдаж, Ц.Очирхуяг ч чиг баримжаа авахаар арынхаа толгод дээр гарчээ. Энэ үед 23 цаг болж байлаа. Тэнгэр улайсч, түймэр тэртээ хол харагдаж гэнэ. Арай ч тэднийх рүү орчихооргүй цаахнуур тойрох бололтой байжээ. Малчин залуудурангаа тавин түймрийгажиглажсуутал гэнэт салхи чиглэлээ өөрчилж гэнэ. Салхинд туугдсан түймэр яах ийхийн зуургүй тэднийхийг чиглэлээ гэнэ шүү. Энэ үед тэрбээр яаравчлан гэр рүүгээ яарлаа.
Тэрбээр замдаа “За чадвал гэрээ галаас аварчихна даа, болохгүй бол эхнэр хүүхдээ аваад амь гарах хэрэгтэй″ гэж бодсоор уухилан орж ирэв. Түймрийн аюул хаяанд ирснийг эхнэртээ хэлээд хамаг хурдаараа бэлтгэлээ базаав. “За, Цацрал минь бушуулаарай, дулаан хувцсаа давхарла. Охиноо ч бас зузаалъя” гээд хаалгаараа байн байн толгойгоо өнгийж, түймрийн байдлыг ажна. Сумын төв рүү холбоо барьж, ах дүү нартаа хэл дуулгачихаад үстэй дээл, малгайгаа өмсөв. Охиноо хөнжилд ороогоод бушуухан мотоцикльдоо морджээ. Тухайн үед том хүү нь сумын төв дээр өвөө, эмээгийндээ байсан нь азтай. Ц.Очирхуяг эхнэр, хүүхдээ сундалж аваад худаг руу давхилаа. Тэднийхээс худаг 500-гаадхан метр хэртэй газар. Түймэр ч нэлээд зайтай харагджээ. Галаас амжиж худагтаа хүрчих байх гэж тооцоолжээ. Худгаас ховоогоор ус татаж, өөрсдийгөө норгох ч юм уу, халуун гал өөдөөс цацна гэсэн төлөвлөгөөтэй давхисан байна. Гэвч тэд худаг хүрч чадсангүй. Улаан гал дүрэлзэн төөнөхийн хажуугаар гашуун утаа хоолой хорсгож, элс, шороо, цурамны шатсан өвсөөр цурхирна.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.