Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 10
・ 3

Цагдаагийн албан хаагч хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд хүний эрх зөрчсөн, эрүүдэн шүүхийн завдсан гэсэн гомдол ирсний дагуу Хүний эрхийн комиссоос тус албан хаагчийг шалгасан гэж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурдсан.
Мөн гомдлыг шалгаад прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон гэж бас мэдээлсэн. Гэвч сүүлийн үед мөрдөн байцаагч хэрэг мөрдөлтийн үед сэжигтнийг болон гэрчийг дарамталсан, эрүү шүүлт тулгахыг завдсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болов. Эдгээр мэдээлэл нь хэр үндэслэлтэй болохыг албаны эх сурвалжаас тодруулсан юм.
“Налайх дүүргийн цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаагч М, иргэн М, Г нарыг сэжигтнээр татсан хэргийг шалгах явцдаа буу тулган сүрдүүлжээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь худал мэдээлэл байжээ. АТГ-аас “Мөрдөн байцаагч “М” нь сэжигтнүүдийг хууль зөрчин дарамталж, буу тулган сүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан гэх гомдол мэдээллийг шалгаж, дүүргийн 4 дүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэжээ.
Мөн дээрх гомдолд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад гомдолд дурдсан хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл тогтоогдоогүй аж. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан “цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй “Г” нь гомдол гаргасны дагуу түүнтэй биечлэн уулзаж нөхцөл байдлыг тодруулсан” гэх мэдээллийг шалгахад иргэн Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ огт аваагүй, дээрх мэдээлэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэдэг мэдээллийг өгсөн. Өөр нэг жишээ, Х, О нар бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдахдаа мөрдөн байцаагч С, бидэнд эрүү шүүлт тулгасан гэсэн гомдлыг гаргажээ.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.