Туул голын сав газарт барилга барьсан “Хан хилсс”-ийг шалгаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 10
 
 
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голоос хэдхэн метрийн зайд бут сөөг дундуур хашаа хатгаж, байгаль орчинд нөлөөлж болзошгүй байдлаар хотхон барьсан Могул ибиз компанийн захиалгатай “Хан хиллс” хорооллыг мэргэжлийн байгууллагууд шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Туул голын сав газарт барилга барих зөвшөөрлийг хэн өгсөн, яагаад сав газарт бут сөөгийг устган барилга барьж байгаа вэ гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж эхэлсэн юм байна. Даргын тушаал нь саяхан гарч, тус орон сууцны хорооллын барилгын талбай байгаль орчинд нөлөөлж байгаа эсэхийг судлах чиглэл өгчээ. Өмнө нь энэ талаар нэг ч шалгалт хийгдэж байгаагүй юм байна. 
 
 
Үргэлжлэлийг эндээс 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх