Архи ууж, тамхи татаж, буудалд хоновол 1 хувийн татвар төлөх үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 10 ・ 1

Архи ууж, тамхи татаж, буудалд хоновол үнийн дүнгийн 1 хувийн татвар төлнө. Нийслэлийн албан татварын тухай хуульд энэ тухай дурджээ. Митрополис хотын хувьд нийслэлчүүд зугаа цэнгээнд чамгүй их мөнгө цацдаг болсон гэнэ. Тиймээс Засгийн газраас энэхү хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Энэ мөн л олон улсын жишигт нийцэж байгаа юм байх.

Тэгэхээр энэ хуулиар архи уувал үнийн дүнгийнхээ 1 хувь гэдэг нь дунджаар 100 орчим төгрөгийг татварт төлнө гэсэн үг.  Архи авч уух чадалтай байгаа юм чинь 100 төгрөгийн татвар төлж л таараа. Мөн тамхи, буудал, амралт цэнгээний газар ийм жишгээр татвар авдаг болно гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн хэлж буй.

Тэгвэл зарим гишүүн хямралын үед ард иргэдийнхээ нуруун дээр татвар нэмэх аргаар ачаа үүрүүлэхгүй гэж байсан Ерөнхий сайд дахиад иргэдийнхээ халаас руу гар дүрлээ хэмээн шүүмжилж байсан.

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: