Автобусны жолооч ахмад настныг унагаж, бэртээжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 10

 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүлээцгүй, харилцан биенээ хүндэлдэггүй, яаруу сандруу давхилддагаас үүдсэн зам тээврийн осол гэмтэл өдрөөс өдөрт гарах нь нэмэгдэж байна.

Тодруулбал, СБД-ийн нутаг Их тойруу Ардын эрхийн автобусны буудлын зогсоолд "Автобус-1" ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч М нь зорчигч 61 настай эмэгтэй Б-г унагаж гэмтээсэн байна.

Мөн ХУД-ийн нутаг Зайсангийн гудамж, ХААИС-ийн зүүн хойд уулзварт "Yamaha" маркийн мотоциклын жолооч Б нь Т.Марк-2 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж мотоциклын жолооч 23 настай эрэгтэй Б гэмтсэн ослууд гарчээ.

Б.Гэрлээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх