“Оюутолгойн асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ”

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 11 ・ 2

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Блүүмбэрг телевизэд өгсөн ярилцлагадаа “Рио Тинтогийн төлөөлөгчид ирэх долоо хоногт ирнэ. Энэ удаад бид эцсийн шийдэлд хүрнэ гэж итгэж байна. Учир нь, голлох асуудлуудаа шийдчихсэн. Техникийн шинжтэй жижиг асуудлууд үлдсэн” гэж мэдэгдсэн. Энэ долоо хоногтоо багтаад хоёр тал Оюутолгойн талаар хамтарсан мэдэгдэл хийснээр олон жил дуншсан асуудал нэг тийш шийдэгдэх бололтой.

 

Энэ хүрээнд Засгийн газар асуудлыг чухам ямар хэлбэрээр шийдвэрлэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс харахад, Засгийн газар ямартай ч Рио Тинто компанийн анхны хөрөнгө оруулалтын дүнг хүлээн зөвшөөрч буй аж. Мөн татварын 30 сая ам.долларын актыг хүчингүйд тооцож, хоёр дахь шатны санхүүжилтийн хүрээнд нэр бүхий банкуудаас авах зээлийн дүнг хүлээн зөвшөөрөхөөр байгаа юм. Үүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах нь” хэмээн тодотгосон билээ.

 

Гэсэн хэдий ч Засгийн газар асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхээс өөр аргагүй гэж үзэх. Шийдлийн Засгийн газрын тэргүүний хувьд анх томилогдохдоо “Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн мэдэгдэж байсан. Хэлснийхээ УИХ-ын хаврын чуулганы өмнө “Засгийн газар Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн түгжээг мулталсан” гэж мэдэгдсэн билээ. Харин энэ удаад илүү тодорхой мэдэгдэл хийсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлээд байна.

 

Мэдээж Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож, хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг урагшлуулж чадвал энэ нь олон улсын зах зээл дээр сайн мэдээ болох учиртай. Өнгөрсөн хугацаанд TRQ буюу Оюутолгой компанийн олон улсын зах зээл дээрх хувьцааны ханш 3 ам.доллараас 4.3 ам.долларт хүрч, 43 хувиар нэмэгдээд байна. Харин Ерөнхий сайдын мэдэгдсэний дагуу энэ долоо хоногт гэрээг зурвал хувьцааны ханш богино хугацаанд 5-5.5 ам.долларт хүрэх боломжтой хэмээн аналистууд таамаглажээ. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 12/

    Abilgal avsan Bayar metiin nuhduud har tolgoigooroo hariutsaad avsan $ ard tumend uguud mongoliin gazar shoroon deer buu gishge

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Xurungu oruulagch chini tiim teneg bish Mongoliig yu ch ugui shulaad kolonchlood baidag ue ungursun.Xarin Ganbaatar metiin nuxduud geree zuv ch bai buruu ch bai dongosch l baina. Xezee ch baina.

    Хариулах