Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 12

Монгол наадам цогцолбороос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ЭРҮҮЛ ИРГЭН- ЭКО ХӨГЖИЛ” дугуйн аялал, амралт зугаалгын хөтөлбөр энэ сарын 16-ны өдөр Хүй долоо худагт нээлтээ хийх гэж байна.
Монголын дугуйн холбоо болон бусад холбоо, клуб, ТББ-уудтай хамтран хоёр дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн жил давхардсан тоогоор 3000 гаруй залуус Хүй долоон худгын цэвэр агаарт аялаж зугаалсан билээ.
Тэгвэл энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” хөтөлбөрийн багынхан ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн амралтын өдрөөрөө заавал очих газрыг Хүй долоон худаг болгох үүднээс амралтын өдрүүдэд автобусаар үйлчилэх юм байна. Энэ жил тус байгуулага нь .
Хүй долоон худагт амарч зугаалангаа дээрх бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авч болно гэдгийг нийслэлийн иргэддээ дуулгахад таатай байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.