Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 05 сар 13
Тэтгэвэрт гарах насыг уртасгана гэх яриа саяхан гарснаас зарим хүний бухимдлыг төрүүлж, монголчууд махийж унатлаа ажиллаад насны эцэст тэтгэвэр авч чадалгүй бурхан болж байна хэмээн шүүмжилсэн. Харин нөгөө хэсэг нь. Манайхан хөдөлмөрлөх насанд нь хөгшин хэмээн “акталж” буй нь монголчуудын наслалтыг богиносгож байна гэх ч нэгэн байсан. Тэгвэл тэтгэврийн насыг уртасгах талаар салбарын яамнаас судалж байгаа аж. Тэд чухам ямар шийдэлд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.
Үүнээс илүүтэй нэг чухал асуудал хөндөгдөж буй нь . Тэд тэтгэвэрт гарахдаа сар бүр цалингаасаа төлсөн нийгмийн даатгалынхаа дунджаар тэтгэвэр тогтоолгохоор байсан юм. Дээрх иргэд түрүүчээсээ энэ оноос тэтгэвэрт гарч байгаа. Гэтэл өнгөрсөн жил тэтгэвэр тогтоолгосон бага ангийн багш Дулмаагийн авах мөнгө ирэх долоодугаар сард гавьяаныхаа амралтад суух мэргэжил нэгт Должингийнхоос өндөр байгаа аж.
Өөрөөр хэлбэл, энэ онд тэтгэврээ тогтоолгох багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар буй хэр нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоовол 213 226 төгрөг болж буурч байх жишээтэй. Адил хугацаанд, ижил цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, шударга бус байдал бий боллоо гэж хууль санаачлагчид үзсэн байна. Үүнийг халах зорилгоор юм.
2013 оны эцэст нийт нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэсэн үлдэгдэл дүн 8.8 их наяд төгрөг болжээ. Үүнээс энэ онд тэтгэвэр тогтоолгох 15 мянга гаруй даатгуулагч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.