Д.Бумдарь: Гудамжинд жагсч байвал “ардчилал” гэж ойлгодог хүмүүс бий

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 14
Монгол Улс ирэх онд тохиох Үндсэн хуулийн өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 13-нд  албан ёсоор “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг”-тэй болно.
 
Уг толь бичиг нь Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  бүтээгдэж байгаа бөгөөд одоогоор эрдэмтэдийн багийн ажил сэдэв боловруулах шатандаа явж байгаа аж.
 
Тэгвэл толь бичиг хэрхэн бүтэж байгаа талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор  Д.Бумдарьтай  ярилцлаа. 


-"Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг”  бүтээх ажил одоо ямар шатандаа явж байна вэ? 
 
-Эрдэмтдийн багийн зөвлөлөөс улс төрийн шинжлэх ухааны 1200 орчим нэр томьёог уг толь бичигт багтаахаар  төлөвлөж, сэдвүүдээ хуваан авсан байгаа. 

Ойролцоогоор нэг эрдэмтэн 30 орчим нэр томьёог Монгол хэлнээ тайлбарлан буулгаж, бусад суудлаачдынхаа санал бодлыг тусган, дахин боловсруулах юм. Одоогоор эрдэмтэд авсан сэдвүүдийнхээ хүрээнд боловсруулалтаа хийгээд, ойлгомжгүй салаа утгатай нэр томъёог  хэлэлцүүлэг хийн санаа оноог нь аваад явж байна. 

-Толь бичгийн ач холбогдлыг хамгийн энгийн үгээр тайлбарлавал? 

-Хамгийн энгийн үгээр энэ толь бичгийн ач холбогдлыг тайлбарлавал улс төрийн шинжлэх ухааны нэр томьёог олон улсын жишиг  түвшинд нь ойлгох, агуулгыг тайлбарлах явдал юм. 

Одоогоор улс төрийн тухайлсан нэг нэр томьёог оюутан, судлаачид, улстөрийн хүрээнийхэн, энгийн иргэд өөр өөрөөр ойлгож хүлээн авдаг хандлага бий болчихоод байна. 

Сэтгүүлчид нэг өөрөөр бичиж, улстөрчид бас өөр өнцөгөөс тухайн нэршлийг тайлбарлаж байгаа нь гажуудал үүсгэхэд хүргээд байна гэсэн үг.  

"Энэ нэршил ийм утгатай юм" гээд яг таг нэг ойлголт өгчихөөр гарын авлага манай улсад байхгүйтэй холбоотой.  Яг энэ орон зайг "Улстөрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг" нөхөх юм. 

Толь бичиг хэвлэгдээд гарчихсан тохиолдолд буруу хэрэглэгдээд хэвшчихсэн үгнүүдийг тодорхой хэмжээнд засаж залруулж болно. Манай улсад улс төрийн нэр томьёонууд буруу ойлгогдон, хэрэглэгдсэн тохиолдлууд маш олон байгаа. Монголчихсон гэж ярьдаг даа. 

-Тухайлбал? 

-Харизматик легитим  гэсэн М. Веберийн улс төрийн засаглалын легитимийн ангиллыг буруу ойлгож ярьдаг.  М.Веберийн үзлээр агуу их цэргийн жанжин, шашныг үндэслэгч, шилдэг улс төрч, байлдан дагуулагчдыг харизматик удирдагч гэж үзсэн байдаг. 

Гэтэл манайд дурын улс төрчийг “ харизматик”-тай хэмээн нэрлэх мода дэлгэрч байсан үе бий. “Харизматик” гэхээр манайханд нэг л гоё, лидер хүнийг хэлэх юм шиг санагддаг. Үнэндээ яг энэ нэр томьёонд дэлний дахинаа Гитлер, Чингис хаан, Сталин зэрэг алдарт уирдагчдыг л багтаан нэрлэдэг.

-Анх удаа "Улстөрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг" бүтээгдэж байгаа гэдэг утгаараа Монгол хэл дээр ашиглах материал ховор байгаа байх?

-Мэдээж эрдэмтэн судлаачдын түвшинд гарын авлага болчихоор доривтой бүтээлүүд эх хэл дээр ховор байгаа. Тэгэхээр эрдэмтэд дэлхийн томоохон их сургуулиуд, хүрээлэнгээс гаргасан нэвтэрхий толь бичгүүдийг гарын авлага болгож байна. Гэхдээ Монголын улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь учраас өөрийн улсын онцлогыг харгалзан үзэн нэр томъёогоо боловсруулж байна. 

-Тэгэхээр бүтээж байгаа толь бичиг маань хэтэрхий орчуулгын хэв маягтай болчихгүй байгаа?

-Дэлхийн томоохон их дээд сургуулиудын гарын авлагыг ашиглаж байгаа учир нь тогтсон нэр томьёонуудыг эвдэлгүйгээр буулгах зорилготой юм. 

Ингэснээр улстөрийн нэр томьёоны утга агуулгын зөрчилтэй ойлголтууд дотооддоо төдийгүй гадаадын ямар ч орны тайлбартай нийцнэ гэсэн үг. 

Шинжлэх ухааны нэршил олон улсын хэллэгтэй байдгийн учир ердөө л энэ. Тэгэхээр бид олон улсад жишиг болсон  тухайн нэр томьёог эх хэлэндээ буулгахдаа хэл найруулгадаа онцгой анхаарах ёстой.  

Редакцийн зөвлөл энэ асуудлыг давхар хянаад явна.  Уг толь бичгийн бас  нэг онцлог тал нь нэр томьёонуудыг заавал улс төрийн боловсролтой, тодорхой түвшний мэдлэгтэй хүн уншаад ойлгох хэлбэрээс ахиулж, энгийн иргэд шууд ойлгохуйцаар боловсруулахаар төлөвлөсөн.  

Энэ нь Монголчуудын улс төрийн боловсрол, соёл сайн төлөвшөөгүй учраас энгийн иргэн уншаад ойлгох талыг нь маш сайн бодолцох хэрэгцээ үгүйлэгдэж байгаад  оршино.

-Тэгвэл таны хувьд ямар сэдвүүд дээр боловсруулалт хийж байна бэ?

-Би ардчилал, олон улсын харилцаанд хамаарах 31 нэр томьёог авч, эхнээсээ боловсруулаад явж байна. Эрдэмтэд өөрсдийн мэргэшсэн буюу судалгааны ажилтай холбоотой сэдвүүдийг авсан гэдэг утгаараа би МУИС-д заадаг ардчилалын чиглэлийн хичээллүүд дээрээ үндэслэж сэдвээ сонгосон байгаа. 

-Ардчиллын нэр томьёонуудыг манайхан хангалттай сайн тайлбарлачихсан гэж үзэх биш үү?

-Манай улс ардчиллын нэр томьёонуудаа бүрэн тайлбарлаж чадаагүй. Тогтолцооны хувьд ерөнхийдөө шилжчихсэн, үндсэн шинжүүдээ агуулж чадаж байгаа ч нийгэмд гарч байгаа 

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх