Шөнийн 04.00 цаг хүртэл архи зарна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 14

 

УИХ-аар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Шинэ хуулиар архи, согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа олгох эрхтэй болно. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цагийн хуваарийг орон нутаг бие даан шийдэх боломж бүрдэнэ. Нэг үгээр хэлбэл, архидан согтуурахтай тэмцэхэд төрийн хатуу бодлого гэхээсээ илүүтэй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж өгөх нь. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн татварыг дахин нэмэгдүүлэх, согтууруулах ундаа градусаасаа хамаарч ялгавартай татвар тогтоох зэрэг зүйл заалт байсан ч хувийн хэвшлийнхний эсэргүүцэлтэй тулгарснаар хуулийн уг зүйл заалтыг татаж авсан байна. 

 

Шинэ хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар “Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл”-ийг санаачилж, өргөн барихаар ажиллаж байсан. Гэвч Засгийн газраас энэ чиглэлийн хуулийн төслийг боловсруулж байгаа гэснээр хуулийн төслөө өргөн барихаас түр хойш тавиад байсан юм. Тиймээс өчигдрийн хуралдааны үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн бухимдлаа илэрхийлсэн.

 

Тэрээр “Биднийг Архины хяналтын тухай хууль дээр ажиллаж байх хугацаанд маш их лобби орж ирдэг байсан. Энэ төрлийн ундаагаар үйлчлэх цагийг уртасгаж, шөнийн 04:00 цаг хүртэл болгох заалт оруулаач гээд. Бид 00:00 цаг хүртэл байхад хангалттай л гэж үзэж байгаа. Гэтэл энэ хуулиар согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хуваарийг орон нутаг мэднэ гэж зааж. Ингэж лоббид өртсөн хууль оруулж ирж болохгүй шүү дээ. Архидалттай тэмцэх бус улам дэмжих хууль байна” гэсэн юм. Гэхдээ өмнө нь Л.Эрдэнэчимэг нарын боловсруулсан хууль зөвхөн архи үйлдвэрлэгчидтэй хатуу тэмцэх, архи зарахгүй байх өдрийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг хязгаарлах зэрэг механик зохицуулалтуудыг тусгаад байсан.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх