Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд авто зогсоол байгуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 15

НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, байрьж байгуулах журам”-ыг баталлаа. Энэхүү журам нь Авто замын түгжрэлийг бууруулах, Авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, Оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгажсан, шугам шүлжээ бүхий газарт нийт 10200 ширхэг авто гараж 55,26 га газрыг хамарч байна. Үүнээс зөвшөөрөлтэй – 1030, зөвшөөрөлгүй  - 9170 байгаа юм. Авто зогсоол төлөвлөх, төсөл шалгаруулах юм.

Журмыг хэрэгжүүлэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Байршил тогтоох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргах, иргэдэд танилцуулан санал авах юм. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.
 
Үргэлжлэлийг эндээс 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх