Нөхрөө алсан хэргээр 15 эмэгтэй ял эдэлдэг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 15 ・ 1
 
 
Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтны улмаас нөхрөө юм уу хамтран амьдрагчийнхаа амийг хөнөөж ялтан болсон эмэгтэйчүүд цөөнгүй. Тодруулбал, хорих 407 дугаар ангид ийм төрлийн хүн амины хэрэгтэй 15 эмэгтэй хоригдож байгаа аж. 

Тэдний ярьж буйгаар олон жил нөхөртөө зодуулсан байдал нь өш санах зүйл анги руу шилжин ялыг нь улам хүндрүүлдэг, аргагүй хамгаалалтыг шүүх дээр юман чинээ боддоггүй, өмгөөлөгч нар ихэвчлэн давж заалдахгүй байхыг анхааруулдаг, анхны мэдүүлгээ ямар ч өмгөөлөгчгүй өгдөг гэхчилэн хуулийн гажуудлууд их байдаг гэнэ. 

Эдгээр гажуудлыг одоогийн яригдаж буй холбогдох хуулиудад оновчтой байдлаар тусгах,  ямар ямар арга замаар гажуудал үүсэж болохыг бодит амьдралын туршлагаас харах, энэ төрлийн ял эдэлж буй эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах зорилгоор эмэгтэй гишүүд цаашдаа анхааралдаа авахаар болжээ.
 
Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: