Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 15

Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс болгохоор одоогоос дөрвөн жилийн өмнө ярьж эхэлсэн. Гэтэл өнөөдөр шороог нь сэндийчсэнээс өөр зүйл алга. 2011 оны есдүгээр сард “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах” төслийг хэрэгжүүлэхээр болсон байдаг. Гэтэл энэ голын үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж тохижуулаагүй байхад газраас нь мэрж идэгсэд олон боллоо. Учир нь “S.Outlet” дэлгүүрийнхэн Сэлбийн эргийг түрээд хашаагаа томруулж барьсан байгааг та харж байгаа байх. Үүгээр ч зогсохгүй орон сууцны барилгууд гол руу шороо асгаж, машины зогсоол гаргадаг жишиг байсаар байна. Тиймээс өдрөөс өдөрт урсац нь багасаж, ширгэх дээрээ тулсан голынхоо эргийг хамгаалтад авч, хууль бусаар эзэн суухаар санаархагчдыг хөөх хэрэгтэй биз ээ.
Гэрэл зургуудыг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.