“Стэнд бай” хөтөлбөрийг манайх таван удаа авч байжээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 15

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх үеэр гишүүд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах боломж бий эсэхийг тодруулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Газрын тосны үнэ огцом буурч, энэ салбараас төсөвт төвлөрүүлэх орлого биелэгдэхгүй гэж байна. Хэдэн хувиар  орлого тасрах  вэ. Стэндбай хөтөлбөрийн талаар их ярьж байна. Одоо харин  хямрал жинхэнэ утгаараа хаалга тогшиж байна. Орвол хурдан гарч чадах уу. Улс орнууд аль болох орохгүй байхыг хичээдэг. Албан ёсоор хүсэлтээ Засгийн газар гаргасан юмуу” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Стэндбай” хөтөлбөр авах ямар нэг шийдвэр гаргаагүй. Баг ирж ажилласан.  Ирэх сард ОУВС-гийн багийнхан дахин манайд ирж  ажиллана. “Стэндбай” хөтөлбөр 18 сар орчим хугацаагаар хэрэгждэг. Монгол Улс  таван удаа  энэ хөтөлбөрийг авч байсан. Нэг нь амжилттай болсон. Ер нь, бид энэ хөтөлбөрийн талаарх ойлголтуудаа нэг болгох ёстой. Буруу  ойлголт явж байгаа.  Энэ хөтөлбөрийг авах санал албан ёсоор  гараагүй. УИХ-аас батлуулсан төлөвлөгөөрөө бид хүндрэлээс гарна гэж тооцоолж байгаа. Энэ хүрээнд Засгийн газар ажиллаж байна гэлээ.

 

С.Аз

 

Эх сурвалж: www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх