Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 05 сар 18
・ 1
Үүнийг Сангийн сайд эрс няцааж буй ч эдийн засаг хүндэрч, цалин, тэтгэврийг Монголбанкнаас мөнгө авч өгсөн гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт тасарч,
Улсын төсвийн орлогын дийлэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Эдийн засгийн хүндрэл татвар төлөгчдөд хүндээр тусч буй учир Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулан хувийн хэвшилдээ нэг удаа өршөөл үзүүлэхээр болсон.
Үүнтэй зэрэгцэн уг хууль батлагдахыг хүлээгээд олон мянган аж ахуйн нэгж татвараа төлөхгүй байна гэх шүүмжлэл ч гарч байгаа. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өмнө нь баталж байсан хууль. байгаа аж ахуйн нэгжүүдийг нэг удаа өршөөх хууль юм. Энэ хуулийг гаргах нь чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Харамсалтай нь, энэ хуулийг улс төрийн өөр зорилгоор ашиглаж, мушгин гуйвуулах ажиллагаа тодорхой төвшинд явж байгаа учраас нэлээд болгоомжтой хандаж байгаа” гэв.
Хуулийн төслөөс харахад, АН эрх барьж байх үедээ С.Баярцогт зэрэг хөрөнгө орлогоо буруу мэдүүлж, оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан этгээдүүдийг нэг удаа өршөөх нь. Мэдээж энэ хуулийг дангаар нь батлах боломжгүй учир татвар төлөгчдийг өршөөх нэрийдлээр хуулийн төсөл боловсруулж хамтад нь оруулж иржээ гэж хардаж болох.
Өөрөөр хэлбэл, зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлж байсан байна. Энэ хүрээнд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлжээ. Татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна.
Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбараар одоо батлах хуульд хамрагдах “асуудалтай” аж ахуйн нэгжүүд тийм ч их биш гэнэ. Харин хэвлэлүүдэд гарч буй мэдээллээр. Тиймээс татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, мөн бусад шалтгаанаар асуудал нь хууль хяналтын байгууллагад шилжсэн компани хэчнээн байгааг нягтлахаар УИХ дахь АН-ын бүлгээс Б.Болор гишүүнээр ахлуулан ажлын хэсэг байгуулжээ.
Дээрх хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулсан хэмээн Засгийн газраас онцолж буй. Тэгэхээр түүнийг их хэмжээний мөнгөө ямар замаар олсныг нь “шалгаахгүй” байх нь.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.