Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 18
Сүүлийн үед хеликобактери гэх чимээгүй тахал бүх насныхны сэтгэлийг эмзэглүүлэх болсон. Энэ талаар Хүний их эмч Б.Лхамжавтай ярилцаж, дараах зөвлөгөөг авсан юм. Тэрбээр энэ төрлийн бактеритэй хүн хоол хүнсээ зөв зохистой сонгож хэрэглэхээс гадна ходоодныхоо өвдөлтийг арилгахыг хүсч байвал аль болох тайван, өөдрөг байхыг зөвлөж байна. Учир нь сэтгэлзүйн дарамт стресс нь шууд ходоодонд нөлөөлж хүчлийг ихэсгэн өвдөхөд нөлөөлдөг. Тиймээс ч муу сөрөг зүйлсийг төсөөлөн боддог хүмүүс ходоодны шархтай байх нь тун элбэг тохиолддог аж.
-Энэ төрлийн бактери сүүлийн үед нэлээд өргөн хүрээг хамрах боллоо. Яагаад тэр билээ?
-Манайхан энэ талаар их асууж, шинжилгээ өгч, нүүр ам дээр батга гарах, ходоод өвдөх зэрэг шинжийг уг бактертай холбон үзсээр байгаа юм. Энэ нь зарим талаар зөв боловч, асуудлыг арай өөр өнцгөөс тайлбарлахыг хүсч байна. Энэ бактерийг Helicobacter pilory гэдэг. Сэнс шиг хэлбэртэй, гурван урт сахалтай, нисдэг тэргийг англиар helicopter гэдэг шүү дээ. Яг нисдэг тэрэг шиг сэнстэй учир тэгж нэрлэсэн. Сэнсээрээ ходоодны ханыг өрөмдөж, гүнд нь амьдарч байдаг. Ходоод маш хүчиллэг орчинтой байдаг тул хэр баргийн бактерийг байлгахгүй. Гэтэл уг бактери нь бүр гүнд нь байдаг тул амьдраад байдаг. Уг бактери нь ходоодны салст шингэн дотор сэлж амьдран ходоодны хүчлийн эсрэг азот агуулсан уреаза фермент ялгаруулан ходоодны салстыг гэмтээж байдаг. Ходоодны салст эхлээд улайж, сүүлдээ шарх үүсдэг.
-Энэ төрлийн бактери төгс эмчлэгддэг үү?
-Үүнийг төгс эмчлэнэ гэхэд хэцүү. Лаборатораар тоолж тодорхойлдог. Нэгээс найм хүртэл байвал гайгүй, эмчилгээ хийх албагүй, наймаас дээш бол заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг.
-Ийм бактери тээж байгаа хүнд шинж тэмдэг нь яаж илрэх вэ?
-Уруул омголтох, батгаших, цээж хорсох, ходоод орчмоор хүчтэй хатгуулах шинжүүд өгдөг. Өөрөөр хэлбэл, халуун ногоотой, чихэрлэг эсвэл тослог хоол идэх үед ходоодны дээд хэсгээр өвддөг бол чамд ходоодны шархын эхний шинж тэмдэг явагдаж байна гэсэн үг. Энэ өвчин нь хооллолт, сэтгэлзүй, эрүүл ахуйдаа хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй гэж хэлж болно.
-Эмчилгээний тухайд?
-Ер нь эмчид хандаж, асуудлыг шийдэх нь хамгийн зөв алхам. Өвчний эхний шатуудад эхний эм нь Омепразол. Ходоодны хүчил үүсч байгаа процессийг дарангуйлна. Дараагийн эм нь амоксациллин. Хеликобактери нь нян тул антибиотик хэрэглэж байгаа нь тэр. Уг хослолыг 14-28 хоног өдөрт хоёр удаа ууна. Хүмүүс ходоодны шархтай гээд байдаг. Шарх чинь эдгэнэ шүү дээ. 28 хоногт төгс эдгэнэ гэсэн үг.
-Ер нь хеликобактери ихсэхэд дараагийн хүндрэлүүд нь яаж илрэх вэ?
-Хамгийн аюултай нь ходоод шархалж өвчилдөг. Улмаар ходоодны ханыг хамгаалагч салслаг бүрхэвчийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хүний биеийн эсэргүүцэл сулрах үед хеликогийн шинж тэмдгүүд илүү тод үзэгддэг. Орчин үед хүнсний аюулгүй байдал, хүн амын өсөлттэй холбоотой нягтрал суурьшилт, хувийн ариун цэвэр, буруу хооллолт зэрэг нийгмээс хамааралтай олон шалтгаанаас үүдэж хеликобактеритай хүмүүсийн тоо олширчээ. Хеликобактерийг эмчлэхдээ ходоодны хүчил бууруулагч эм, антибиотик зэргээр хавсран эмчилдэг.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.