Төрийн ордонд хулгай орж, галын хэрэгт цахилгаанчныг шалгаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 19

        Төрийн тусгай хамгаалалттай онц чухал обьект болох Төрийн ордонд энэ даваа гарагт гал гарч олныг сандаргаад авсан.  Тэгвэл эл гал цахилгааны богино холболт буруу хийгдсэнээс үүдэлтэй гэж холбогдох албаныхан тайлбарлаад байгаа билээ.

 

Тэгвэл уг галын хэрэгт Төрийн ордоны цахилгаанчныг шалгаж байгаа аж. Мөн галын дүгнэлт ирэх долоо хоногт гарах төлөвтэй байгаа аж.

 

Угаар, галтай тэмцэлдсэн шуугиан намжаагүй байтал гал гарахаас өмнө Төрийн ордонд хулгай орж, зөөврийн компьютер алдагдсан талаарх мэдээлэл тархаж эхэллээ. Тодруулбал, Төрийн ордон дахь хэвлэх цехийн өрөөнөөс зөөврийн компьютер алдагдаж уг хэргийнх нь мөрөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Д.Дуулим

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх