Жолооч та ядарсан бол автомашиныг тань ачна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 19

 

Зогсохыг хориглосон газар зогссон, замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж, журмын хашаанд хүргэдэг болсоор хоёр жилийн нүүрийг үзэж байна. Харин машин ачдаг болсноос хойш маш олон хэл ам гараад байгаа.

 

Энэ үйлчилгээг дагасан хэл ам өнөөдрийг хүртэл тасрахгүй байна. Журмандаа жолоочид урьдчилан сануулах ёстой гэж заасан байхад хэлэлгүй хулгай хийж байгаа юм шиг ачлаа гэж ярих ч хүмүүс байгаа. Харин түүний хариуд заавал хэлэх албагүй гэж албаныхан дайрах гэнэ. Уг нь бол нэгдүгээр эгнээнд болоод түр зогсохыг хориглосон газар машин тавихгүй гэсэн журмаа дагах ёстой. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журмыг хууль бус хэмээн үзэж Нийслэлийн удирдлагуудтай маргалдаж буй.

 

Иргэд ч зогсоолгүй байж хэмээн багагүй эсэргүүцэж байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ журмыг эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ын талаар хэлэлцлээ. Одоогоор машинаа ачуулсан жолооч нар 55 мянган төгрөгийн торгууль төлж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх