4 настай охиныг хөнөөсөн хэргийг шударгаар шүүгээсэй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 20 ・ 2

 

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг болон хойд эхдээ зодуулан амь насаа алдсан аймшигт хэрэг гарч, олныг цочирдуулсан.

 

Энэ хэргийн талаар өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд талийгаач охины ээжийнх нь найз бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний найз Ө дөрөвхөн настай хайрт охиноо төрсөн эцэг болон хойд эхийнх нь гарт харамсалтайгаар алдлаа” хэмээн бичсэнээр нийтэд ил болсон юм.

 

Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэргийг энэ сарын 21-нд буюу өнөөдөр 11.00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ.  

 

Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл тав хүртэлх жилийн ялаар шийтгэх аж.

 

Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг хүний амийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж (Эрүүгийн хууль, 91.2.12), онц хэрцгий аргаар (91.2.15) хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охин тархиндаа гэмтэл үүсгэн, уушги няцарснаас амь насаа алдсан нь тогтоогдсон билээ. Шүүхээс Г.Маралмааг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар шийтгэнэ.

 

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд дөрвөн настай охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт “Хүүхэд шатнаас унаад бэртчихлээ” гэсээр хүргэсэн байдаг. Тухайн өдөр ажиллаж байсан жижүүр эмч н.Сувд-Эрдэнэ болон бусад эмч сувилагч нар охинд үзлэг хийхэд тархиндаа хүнд гэмтэл авсан байдалтай байжээ. Мөн охины биеийн байдал хүнд, ухаангүй байснаас гадна гар, хөл, тохой, нуруу, цавь зэрэг биеийнхээ олон хэсэгт зодуураас үүдэлтэй болов уу гэмээр хөхрөлт, няцралттай байсан байна. Тиймээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ГССҮТ рүү холбогдон тархи, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нараас тусламж хүссэн аж. Гэвч бяцхан охин тав хоног ухаангүй байсаар хоёрдугаар сарын 21-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 5 хүүхдийн ээж / 2015 05 сар 21/

    Маралмаа гуай хэвлийдээ хүүхэд тээж байх үедээ хүүхэд алж байсан юм байна. Чамайг бурхан ард түмэн хэзээ ч өршөөхгүй гэдгийг үргэлж сана. Тэр тэнэг эцгийн гол цогт чи ч бас бүгдийн нүднээс далд явж бай. Энэ 2-ын шүүх хурлыг ард түмэнд нээлттэй хийх хэрэгтэй. Энэ 2 алуурчинд нуух юу байдаг юм. Нууц г

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 20/

    hvvhed hairlaagvi buzaruud

    Хариулах