ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ш.СОЛОНГО ЭЭЛЖИТ ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГАА ДАХИН ХИЙХИЙГ ЗАВДАВ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 21 ・ 5

Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн пүрэв гаригийн ээлжит хурлаар Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын 2014 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт,зорилтот түвшин, гүйцэтгэх захирлуудын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ. Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго улс төрийн зорилгоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшин, гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн гэрээний үүргийн биелэлтийг ганцааранг нь ямар ч шалтгаангүй дүгнэхгүй орхиж, тэр ч байтугай хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байхад “Ажлаас халах тогтоол”-ын төсөл оруулсан ч Төрийн өмчийн хорооны бусад гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хурал тасалдсан ч Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын удирдамжгүй, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүй дангаар шийдвэр гарган Төрийн өмчийн хорооны тогтоол гаргахыг санаархаж ээлжит хууль зөрчсөн үйлдлээ гаргахыг завдсан байна. Эрчим хүчний салбарт ингэж улс төрийн үүднээс хандвал үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид, ард иргэдийн эрх ашгийг ноцтой хохирооход хүргэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 26/

    Захиалгаар ийм юм бичээд хөгийн юмдаа, ийм захиралыг харин их удаажээ, одоо болимоор юмаа, АН-ын нөхдүүд нэг үхрийн эвэр доргивол гэдгээр хандаад байлгүй арай эрүүл ухаанаар хандаж ийм хачин хүнээ зөв шүүмжлээд чадах ажлыг нь хийлгээсэй

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 23/

    Эрчим хүчний салбарт ингэж улс төрийн үүднээс хандвал үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид, ард иргэдийн эрх ашгийг ноцтой хохирооход хүргэнэ...................
    Хөх инээд хүрчихлээ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 22/

    Равдандорж та эрчим хүчний салбарын нэр хүндийг жинхэнэ гутаасандаа.Энэ хүнийг гадаадын 2 удаагийн төлөөлөгчидтэй уулзахад нь хамт байж билээ. Ёстой төрд байлгамааргүй хүн байна лээ дээ. ТӨХ харин ч дэндүү удаасан байна даа. Одоо дэндүү баяжсан байна лээ. Тэр компанийхан хүмүүс ёстой үгээ хэлчихсэн

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 21/

    Ravdandorj bolyo. Bulhai chin herees hetersen shuu dee

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 21/

    Ravdandorj husuulj baihdaa taarsan amitan TSDYS TUHK-g huviin yum shig bolgoson hyyhnii hobbitoi amitan

    Хариулах