Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 21
Улаанбурхан өвчний дэгдэлт тархалтгүй улсаар тодорч, өнгөрсөн жил ДЭМБ-аас гэрчилгээ авч байсан манай улс дээрх өвчний голомт болчихоод байгаа билээ.
Хаа сайгүй, бүр орон нутгаас эхэлсэн уг өвчний тархалт даамжирч өнөөдөр дархлаажуулалтын вакциныг шуурхай хийх дээрээ тулж, арав хоногийн хугацаанд хийж байгаа билээ. Уг өвчин халдварладаг бөгөөд өвчилсөн тохиолдолд хүнд хэлбэрээр өвчилж байгаа нь хүмүүсийг цочролд оруулаад байгаа юм.
Улаанбурхан өвчнөөр их, дээд сургуулийн оюутнууд бөөнөөр өвчилсөн бөгөөд “Шихихутаг” сургуулийн оюутнуудын 40 хувь нь өвчилсөн бол ШУТИС-ийн 300 гаруй оюутан уг өвчнөөр өвчилж, шалгалт шүүлгээ өгч чадахгүйд хүрсэн байдалтай байгаа ажээ.
Энэ өвчин нийгэмд аюулын харанга дэгдээж, хөл хорио тогтоох хэмжээнд хүрэх вий гэсэн айдас байгаа ч өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 35 хувьтай явж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.