Дубайд хийсэн зоригтой алхам

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 21 ・ 4

 

Хоёр жилийн турш гацсан Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт сэргэлээ.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай “Далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-г үзэглэснээр гацсан төслийг урагшлуулав. Энэ өдрүүдэд Ч.Сайханбилэг Дубайд чухам ямар гэрээ хийчихэв гэх хардлага саарал ордонд хэдийнэ бий болоод байна. Мөн Дубайд очиж гэрээ байгуулсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөх болно гэдгээ ч нэр бүхий гишүүд илэрхийллээ. Гэсэн чхоёр жил гаруй хугацаанд гацаад байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтыг урагшлуулж чадсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг магтах нь зүйн хэрэг биз.

 

Үндсэндээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бий болсон эдийн засгийн хүндрэл зөвхөн Оюутолгойтой л холбоотой байлаа. Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл гацсанаар бусад жижиг, том хөрөнгө оруулалтад тушаа болоод байсан юм. Харин одоо талууд ойлголцсоноор дэлхий дахинд Монголын нэр хүнд өсч эхэллээ. Монголын Засгийн газрын бондын үнэлгээ болон Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш өсч эхлэв. Олон улсын зах зээл дээр Монголын Засгийн газрын бондын үнэлгээ өсч байна гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд Монголын эрсдэл тэр хэмжээгээр буурч байна гэсэн үг.Дагаад хөрөнгө оруулалтын шинэ урсгал бий болох нөхцөл бүрдэх учиртай.

 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 23/

    цагдаагаар ч чамгүй тоголлоодоо,цагдаагүй байж л чадахгүйгээс хойш ингэж оролдох нь их буруудаа,дахиж л ингэж бүү тэнэгтээсэй билээ,цалинг нь ахиухан нэмэх юмсан

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 22/

    удахгүй төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх байхдаа. Муу бүхний урд явдаг Онцгой, цагдаа эмнэлэг гээд энэ хэдийнхээ цалинг ядаж 30 хувиарч болтугай нэмээсэй. Улс эх орон, өргөсөн тангараг гэсээр байгаад гэр орон үр хүүхэд, амьдрал нь хаягдаж дууслаа шүү

    Хариулах
  • Uanga Ganbaatar Gereeree Olson UX / 2015 05 сар 21/

    Saihanbilegt bayarlalaa. Populism Gereeree COROOND BUlUUL Daa

    Хариулах
  • GaNBAATAR COROOND BULUUL / 2015 05 сар 21/

    Sain bna. Mongolcuud uuriiguu hush baisan um.Uanga Ganbaatar yzeesei bilee.DALD OROOD Og

    Хариулах