Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Дээрх төслийн хүрээнд төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Засгийн газрын өрд хамаарахгүй байхаар заасан юм. Үүнтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.
Ч.Улаан гишүүн “Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах зорилготой гэж тайлбарлаж байгааг ойлгоно, бүгд дэмжинэ. Энэ үр ашигтай ажиллах ирээдүйтэй салбар. Гэтэл Засгийн газрын зээлийн багцаас зориуд гаргаж, анхаарлын гадна үлдээх нь буруу. Өр зээл авсан бол түүнийгээ бүртгээд явах ёстой. Олон улсын байгууллагыг хуурахын тулд иймэрхүү зүйл өмнө нь хийдэг байсан” хэмээв.
Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Мөн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураав. Санал хураалтад 45 гишүүн оролцож 31 гишүүн дэмжсэнээр 68,9 хувиар уг хуулийн төслийг батлав.
Харин Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя хэмээн санал хураахад 45 гишүүн оролцож 30 гишүүн дэмжсэнээр 66,7 хувиар батлагдлаа. Одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байгаа юм. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.