Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 24
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллагыг шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны 51 ажлын хэсгийн ахлагч, хяналтын зөвлөлийн гишүүдтэй уулзжээ.
Нэгдсэн уулзалтын үеэр 2015 оны 04 дүгээр сарын 20-ноос хойш хийсэн ажлынхаа талаар танилцуулж хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Энэхүү уралдааны хүрээнд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг бодитоор хийж хэрэгжүүлэх үүднээс дүүрэг, хороод ч хоорондоо өрсөлдөн ажиллахаар болсон байна.
Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 15 мянган аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж цэвэрлэгээнд хяналт тавьж эхэлсэн бөгөөд байгууллагууд, иргэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаатай үүрэг өгч байгаа юм.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.