Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 24
・ 3

-Мексикийн эмч нар-
Сэтгүүлч миний бие хэд хоногийн өмнө твиттерт хамгийн олон хүн жиргэсэн нэгэн зургийг олж харсан юм. Тэр нь Мексикийн нэгэн эмнэлэгт шөнийн ээлжийн үеэр дугхийж буй эмч нарын зураг байв. Тус эмнэлгийн нэг өвчтөн “Эмч нарын ажил хүнд, хариуцлагатай боловч тэд ажлаа хийх үүрэгтэй гэдгээ ухамсарлах ёстой. Энд тусламж шаардлагатай арав гаруй өвчтөн байна” гэсэн тайлбартайгаар уг зургийг нийтэлжээ.
Зарим хүмүүс тэдэнд шүүмжлэлтэй хандаж байсан ч олонхи нь тэднийг ойлгохыг хичээж байсан юм. Ялангуяа мэргэжил нэгт эмч нар үүнд ихээхэн эмзэглэжээ.
Их Британийн Йоркширт ажилладаг 29 настай Скотт Маббутт эмч “Би эмчийн мэргэжлээр төгсч гарахаасаа өмнө Мексикт сайн дурын ажилтан байсан” гээд цааш үргэлжлүүлэн “Энд ажиллаж байгаа эмч нар маш хүнд нөхцөлд, өндөр ачаалалтай ажилладаг. Мөн Европт ажиллаж байгаа эмч нарыг бодвол нийгмийн хангамж хамаагүй бага. Тасралтгүй 48 цаг ажилласны дараа ширээгээ дэрлэж 30 минут дугхийх л боломж олддог. Гэтэл хэвлэлээр эмч нарыг залхуу, мөнгөнд дуртай гэх мэтээр бичих нь бий. Бодит байдал дээр дийлэнх эмч нар шөнийн турш зогсоогоороо ажиллаж, өвчтөндөө анхаарал хандуулдаг” гэжээ. Энэ мэтчилэн дэлхийн өнцөг булан бүрээс эмч нар өөрсдийн ажлын онцлог, үүрэг хариуцлагын тухай өөрсдийнхөө туршлагад суурилан тайлбарласан байна.

-Тасралтгүй 36 цаг ажилласны дараа 10 минут дугхийж буй эмч нар-
АНУ-ын эрүүл мэндийн холбооны мэдээлснээр Америкт эмч нар долоо хоногт дунджаар 40-60 цаг ажилладаг гэжээ. Гэвч бодит байдал дээр нийт эмч нарын 25 орчим хувь нь долоо хоногт 80-аас дээш цаг ажилладаг аж.
-Монголын эрүүл энхийн манаачид-
Дээрх мэдээллийг уншсаны дараа монгол эмч нар маань хэрхэн ажилладаг билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Монгол хүний үнэ цэн, эрүүл энхийн манаанд зогсож буй цагаан нөмрөгтэй баатрууд өнөөдөр ямар нөхцөл байдалд ажиллаж байгааг хэд хэдэн жишээ татаж хэлмээр байна.

-Ховд аймгийн Дөргөн сум-
Өнгөрсөн хоёрдугаар сард Ховд аймгийн Дөргөн сумын харьяат гэр бүл Завхан аймгийн Дөрвөлжин суманд отроор нүүдэллэн нутаглаж явтал долоон сар гарантай жирэмсэн эхийн эхэс ховхорч, цус алдсанаар Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Ховд аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Дөрвөлжин суманд очиж кесаров хагалгаа амжилттай хийсэн билээ.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.