Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 25
・ 3
“АТГ-ынхан Дэнзэнг эхнэр хүүхдийг нь орилуулан байж баривчлав”, “Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж согтуу байсан учир АТГ-т үнэмлэхээ орхиод зугтлаа”, “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс” компанийн Улаанбаатар дахь албан тасалгаанд АТГ нэгжлэг хийлээ” ...
Үнэн хэрэгтээ хүргэн Дэнзэн, түүнийг баривчилсан АТГ-ыг, “согтуу” өмгөөлөгчийг ч анхаарах хэрэггүй юм. Хэргийн учир эдэнд байгаа юм биш.
АН-ын шинэ хуучин удирдлагуудын “зодоон” үүгээр эхэлж байгаа хэрэг гэх. Хэдэн жилийн өмнөөс бугшсан АН-ын удирдлагуудын сөргөлдөөн өнгөрсөн жилээс ил болж, нууж хаалгүй тэмцэлдэж эхэлсэн.
Хэдэн сарын өмнө Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдын сэнтийгээс унагасан зэрэг ил цагаан хэрэг явдлын үргэлжлэл ийнхүү хүргэн Дэнзэнг баривчилснаар өрнөж буй ажээ.
Одоогоор АН үүрэг гүйцэтгэгч удирдлагатай байгаа. Тэд ҮЗХ-гоо хуралдуулж зүрхэлдэггүй гэж байгаа. Учир нь хуучин дарга Н.Алтанхуяг нь ҮЗХ-ны гишүүдийн 50-иас дээш хувийг өөртөө “нэгтгэчихээд” байгаа учраас шинэ дарга жинхэлж амжилгүй унах магадлал өндөр гэсэн. Мөн албан тушаалтай байхаасаа л ахлах зөвлөхөө “сугалуулан” АТГ-ын үүд сахиулсан Н.Алтанхуяг намынхаа одоогийн удирдлагад халгаатай операци зохион байгуулахаар бэлдээд байсан. Түүнээс нь урьтаж хүргэн Дэнзэнгээр дамжуулан сануулга өгч АТГ-ыг дайчилсан нь энэ гэж улс төрийн ажиглагчид хэлж байна. Энэ “тайлбар” үнэн ч бай, худал ч бай, АН-ын зодоон эхэллээ гэдэг нь гарцаагүй үнэн билээ.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:
...Намын их хурлыг хийхээс айж болохгүй шүү дээ.Асуудлаа нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Намын даргынасуудлыг ярих ёстой бол ярина. ..
...Ардчилсан намын ажил болохгүй байна. БиН.Алтанхуягаас илүү ажиллаж чадна гэж хэлж байгаа.
/Өдрийн сонин. 2010.11.18/
...Томилогддог бусад төрийн албан хаагч бол Г.Дэнзэншиг ажлаа өгөөд шалгуулаад үнэн зөвөө тогтоолгоххэрэгтэй.
/Ярилцлагаас нь ... 2013-6-17/
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.