Лоббины гэгдээд буй ЭЗ-ийн өршөөлийн хууль ашигтай байж чадах уу

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 25 ・ 4

 

Аливаа эдийн засагт ил ба далд гэсэн хоёр замнал бий гэдэг. Тодруулбал, ил гэдэг нь аж ахуйн нэгжүүдийн ил тодоор улс орондоо төлж буй татвар юм. Тэрхүү татварын ачаар өнөөдөр зам талбайгаа засч, төсвийн байгууллагын ажилтнуудынхаа цалин хөлс, хөгшчүүдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг тавьж байгаа. Тиймээс өнөөдрийн хямралтай байгаа эдийн засгийн ачааны хүндийг татвар төлөгчид буюу баялаг бүтээгчид үүрч яваа.

Тэгвэл зарим компаниуд санаатайгаар болон санаандгүй байдлаар татварын их хэмжээний өрөнд орсон. Эсвэл түүнийгээ бас л санаатай, санамсаргүй байдлаар нуун дарагдуулсан нь олонтаа. Шийдлийн засгийн газар гарч ирсэн өдрөөс хойш эдийн засагт ээлтэй гэх олон арга хэмжээ авч байгаа. Тэдний нэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиуд юм. Эдгээр хуулиуд батлагдан гарсанаар татвар, тооцооны ямар нэгэн асуудалтай газрууд нэг удаа өршөөгдөж дахин үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой болно.

Өмнө нь татварын өршөөлийн хуулиар татвараас чөлөөлсөн, татвараа нуусан зэргийг зохицуулж байсан  бол энэ удаа үл  хөдлөх хөрөнгөтэй холбоотой,  аж ахуй нэгжээ бүртгүүлээгүй зэрэг олон талын эдийн засгийн агуулга бүхий салбарт өршөөл үзүүлэхээр болсон. Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн  үйлдлээ нэг удаа  заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа  чөлөөлөх юм. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Эдийн засаг өсөхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж,  энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болох аж.

Ингэснээр уналтад ороод буй эдийн засгийг эрчимжүүлэхэд дөхөм болно гэж эрх баригчид үзсэн.

 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 01/

    ene huulia yaraltai gargaj huleeltiig zogsooson deer shuu dee.heden tom kompaniudiin huld jijig kompaniud ni dampuurlaa zarlah bolchihood bna .esvel jijig AA-n negjuudee NUAT-iin ornoos choloolood ogvol ajil hiij amidarmaar bna.udur bolgon shorond hiine shuu geh surduulgees zalhaj amia horloh hunii

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 14/

    татварыг ард түмэн худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнэнд оруулж төлдөг болохоос биш компанууд төлдөггүй,компанууд хурааж аваад улсад төлөх ёстой байхгүй юү өршөөлийн хуулийг улсад татвараа нөхөж төлөхөөр гаргаж, хулгаач нарыг өөгшүүлэх хэрэггүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 14/

    татварыг ард түмэн худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнэнд оруулж төлдөг болохоос биш компанууд төлдөггүй,компанууд хурааж аваад улсад төлөх ёстой байхгүй юү өршөөлийн хуулийг улсад татвараа нөхөж төлөхөөр гаргаж хулгаач нарыг өөгшүүлэх хэрэггүй

    Хариулах
  • ARD TUMEN / 2015 06 сар 01/

    ENE HUULIG YARALTAI BATALJ EDIIN ZASGAA AVARSAN DEER SHY. ARD TYMEN DEMJIJ BAS HULEEJ BAIGAA.

    Хариулах