МАХН-ын гурван залуу осолджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 26

Албаны эх сурвалжийн мэдээлснээр МАХН-ын улс төрийн гурван ажилтан өнгөрсөн даваа гарагт Өвөрхангай аймаг руу албаны ажлаар явж байхдаа осолд оржээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр залуус намын ухуулан сурталчилах ажлаар тус аймгийг зорьж явах замдаа Элсэн тасархай өнгөрөөд осолдсон байна.

Өнөөдрийн байдлаар осолд орсон хоёр залуу эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд нэгийнх нь бие хүнд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй юм байна. Ид хийж бүтээх насандаа явсан залуус замдаа дарвиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч орон нутгийн замд явсан жолоочийн мэдээлснээр, залуус урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх гэж хичээж байсан бололтой 160 км/цагийн хурдтай явсан хэмээн гэрчүүд баталж байгаа юм.

Осолд орсон дээрх машиныг МАХН-ын улс төрийн ажилтан Т гэх залуу жолоодож явсан бөгөөд ослын улмаас хүнд гэмтэл авч газар дээрээ нас баржээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа юм.

Авто ослын нилээд хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байдаг. Иймд авто машин эзэмшигчид хол ба ойрын замд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримтлан хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.m

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх