60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 10 жилийн ял авчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 26 ・ 14

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

 

Хар нүдтэй, даруухан бор хүү хэрэгтний ширээнд толгой гудайн сууна. Түүнийг хүний өмч хөрөнгөнд хохирол учруулсан хэргээр яллаж буй. Хохирол нь машины хагарсан цонхны шилний төлбөр болох 60 мянган төгрөг. Хүү 16 настай байв. Гэвч түүнд хохирлоо барагдуулах мөнгө байсангүй. Түүний төлөө санаа зовж гүйх аав ээж, ах дүү, найз нөхөд алга. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн шүүхээс 16 настай А.Г-д  Эрүүгийн хуулийн 145.4 зүйлээр 10 жил зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ бол 2013 онд шийдэгдсэн хэрэг. Хүү одоо Хүүхдийн хорих 411 дүгээр ангид хоёр дахь жилдээ ял эдэлж байна. Хэн нэгэнд хохирол учруулсан бол барагдуулах ёстой, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ 16-хан настай хүү 60 мянган төгрөгийн төлбөрөөс болж амьдралынхаа хамгийн чухал 10 жилийг торны цаана өнгөрүүлж байнагэдэг эмгэнэл юм. 

 

Өвчтэй ээж, гурван дүүгээ тэжээх нь хүүгийн үүрэг байжээ

 

Аав нь 2009 онд нас барснаар 12 настай хүүгийн нуруун дээр амьдралаа авч явах ахадсан ачаа ирж. Ээж нь тал цус харвасан учир ажлын чадамжгүй хэвтэрт байдаг нэгэн. Хүүг ухаан орохын л өлөн зэлмэн амьдрал угтсан бөгөөд бусад айлын хүүхдүүд шиг сургуульд ч сурах боломж түүнд олдоогүй байна. Тиймээс хүү юухэн хийхэн хийж хоногийн хоолоо залгуулна. Амь зуухын тулд Зүүнхараагийн хөрөө рам дээр ажиллаж олсон мөнгөөрөө өвчтэй ээжийгээ, гурван дүүгээ тэжээнэ. Гурван бяцхан дүү нь ахыгаа үмх талх, аяга хоол барьж ирэхийг хүлээн суудаг гэх. Энэ айл өөрийн гэсэн орон гэргүй учраас ногооны хашаанд харуулын байранд амьдардаг юм байна. Хүү дээрээ ганц эгчтэй ч нөхөр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй учраас энэ хэддээ нэмэр болох нь бага. Ийм л нэг айл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад амьдардаг байж.

 

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, зайлшгүй хэрэгцээт зүйлсээр хангах эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа өвчтэй эмэгтэйд туслахаар тухайн орон нутгийн засаг захиргаа ямар алхам хийсэн нь тодорхойгүй. Хүүхэд хөдөлмөр эрхлээд гэр бүлээ тэжээж байхад ч анзаарч харсан хүн байдаггүй. Уг нь хүүхэд хамгааллын хуулиар орон нутгийн засаг захиргаанд хүүхдийн эрхийг хамгаалах эрх мэдэл, үүрэг байдаг. Гэтэл энэ хүү ямар ч хараа хяналт, тус дэмгүйгээр амьдарч явсаар хэрэгт орсон нь харамсалтай.

 

Хүүхдэд хүндэдсэн эрүүгийн заалт

 

Үг дуу цөөтэй, ааш зан нь эвдрээгүй хөөрхөн хүү хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг.Тэрээр найзуудтайгаа дарвиж яваад өмнө нь хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн 147.2-оор хоёр жил зургаан сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна. Гэвч тэнсэнтэй байх хугацаандаа 60 мянган төгрөгийн хулгайн хэрэгт оролцжээ. Тэрээр хэргийнхээ тухай ярихдаа “Тэр өдөр ажлаа тараад явж байхдаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэн хэдэн шил шар айраг хувааж уусан. Би дэлгүүр орчихоод иртэл хамт явсан найз маань нэг машины цонхыг хагалан дотор нь байсан цүнхийг аваад ирсэн байсан.

 

​Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 27/

    Ene huuli garagsan elbegdorjoos ehleeduheesei

    1
    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    Novsh Mongoliin shuuh gej ene, eronhiilogch orshooj boldoggui yum baihdaa, huuhediin ireedui burheg boljee

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    6terbumb.sn bol 2 jil avd orsholr garhg. uy mung ni bagdje horhi

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    ёстой тэнэг хуульч гэх энэ хүүхдийг шүүсэн шүүгчийг хэлнэ дээ ..... 60000 төгрөгөө алдсан хүн энэ шүүгчид их мөнгө өгсөн юм байна л даа.... тэгээд хаауулаа аваад хөөрхий ядарсан хүүд 10-жилийн чанга дэглэмтэй хорих ял өгсөн байна л даа ..... тэрнээс эргүү биш л бол ингэж хэрэг шүүдэг шүүгч байдаг юм

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    huue elbegdorj-ooooo chi ene huud urshuul uzuuleh estoi gedgee medej bn uu

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    тэр хуульч үр хүүхэдтэй л хүн бх да. өөрийн хүүхэд шигээ санаж өөрт нь таарсан арга хэмжээ авч болн шүү д. Энэ бол маш том нүгэл шүү хуульчаа !

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    тэр хуульч үр хүүхэдтэй л хүн бх да. өөрийн хүүхэд шигээ санаж өөрт нь таарсан арга хэмжээ авч болн шүү д. Энэ бол маш том нүгэл шүү хуульчаа !

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    тэр хуульч үр хүүхэдтэй л хүн бх да. өөрийн хүүхэд шигээ санаж өөрт нь таарсан арга хэмжээ авч болн шүү д. Энэ бол маш том нүгэл шүү хуульчаа !

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    үнэхээр хуультай хуультай улс юм бол эх орноо худалдаад гадаад гараад бга. улсын / бидний татварын / мөнгөөр хагартлаа баяжаад мөнгө угаагаад байгаа урвагчдад яагаад хариуцлага хүлээлгэдэггүй юм бэ. энэ хүмүүс үхэхдээ аваад явж чадахгүй мөртөө хэдэн үедээ идээд ч барахгүй мөнгө хулгайлж луйвар хийгэ

    Хариулах
  • зочин / 2015 05 сар 27/

    энэ хүү бол өнөөгийн нийгмийн золиос мөнөөс мөн.10 жил гэдэг хичнээн хууль нь бга ч арай дэндсэн байна. хууль, хуульч хүний хувь заяаг ингэж л шийдэж бн ш д. хийсэн хэргийн хохирол нь дэндүү бага, 60 000 төгрөг өнөөдөр бол баян айлын цадиггүй хүүхдийн ганц өдрийн л хармааны мөнгө байх да. иймхэн хох

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 26/

    Эзэнгүй төрийн эмгэнэл энэ буюу бидний зориод байгаа нөгөө ардчилал энэ үү би бас сонссон энэ бол болсон явдал

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 26/

    АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЭНЭРЭНГҮЙ ТӨР ҮЙЛЧИЛЖ БАЙГААГАА ЭРХ БАРИГЧИД МЭДЭХ БИЗ ДЭЭ

    Хариулах
  • 1 / 2015 05 сар 26/

    16 настай байтлаа архи уугаад /147 зүйл/ дээрмийн хэрэг мөн /145-4 бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэх/ хулгай хийх цонхны 60 төгрөгөндөө бус 16 настай хүүхэд даруухан өөгүй байтлаа ийм хэрэг хийлээ юу. энэ зүйлийг бичсэн хүн эхлээд хуулих судлаж үз ээ эээ

    Хариулах
  • Moogii / 2015 05 сар 26/

    tegeed hunii omchid halchihaad zugeer yavah hereg uu? yal avah n zov sh dee

    Хариулах