Спорт
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 09 сар 25
・ 1
“Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадам БНСУ-д зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл Монголын жудо бөхийн эмэгтэй тамирчдын хоолонд эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглэл хийжээ" гэх мэдээллийг Солонгос улсад амьдардаг Д.Нарантуяа цахим хуудаснаа нийтэлсэн.
Энэхүү мэдээлэл болсон эсэх талаар асуухад Монголын Олимпийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан "Ийм зүйл болсон. Гэхдээ ямар хүн ийм зүйл хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Одоогоор бид албаны хүмүүстэй уулзаж л байна. Наадам дууссаны дараа бид энэ асуудлыг албан ёсоор гаргаж тавина. Тэгээд хариуцлага тооцуулна" гэв.
Уг мэдээллийг Азийн наадам дуустал нууцалж байгаа юм байна. Д.Нарантуяагийн постыг бүрэн эхээр нь хүргье.
Солонгосын Инчон хотноо явагдаж буй 17 дахь удаагийн Азийн тоглолтонд манай Монголын баг тамирчид амжилттай сайн оролцож байгаа билээ. Өнгөрсөн 20-23ний өдрүүдэд бөхийн жудо барилдааны тэмцээн болж жудо бөхийн багш дасгалчуулагч тамирчид маань бахдам сайхан амжилт гаргаж түмэн олноо баярлуулсан. Гэтэл сүүлийн өдөр буюу багийн барилдааны зооны аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн манай монгол тамирчдыг гутаан доромжилсон (үнэндээ ямар үгээр илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна) хүний санаанд оромгүй хэрэг гарлаа. Солонгосын хоол унданд дасаагүй жудо бөхийн эмэгтэй тамирчид маань өөрсдийн авч очсон борцоороо тэмцээн болсон Дувон спортын ордоны нэгэн өрөөнд хоол хийж идсэн аж. Тэдний хажуугийн усанд орох өрөөнд солонгосын эмэгтэй тамирчид усанд орж байсан байна. Та бүхний мэдэж байгаачлан зооны аваргын төлөө эрэгтэй эмэгтэй багийнхан бүгд солонгосын багтай таарсан бөгөөд ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан. Гэтэл ямар хэрэг гарсан гэж санана... Тэдний идэж байсан борцтой хоолноос эмэгтэйчүүдийн хэрэглэдэг өдөр тутмын дамск (тэгээд бүр хэрэглэчихсэн) гараад ирэх нь тэр.
Бурхан минь! Энэ чинь юу вэ? Хоол түрүүлж идсэн хоёр эмэгтэй тамирчид маань тэр даруй огин бөөлжиж дасгалчуулагч багш нь уйлж, тэнд байсан монгол талын хариуцагч багш нар зургыг нь авсан аж. Удахгуй зооны аваргын төлөө барилдах тул уурлаж бухимдсан цочиж гайхсан сэтгэл зүрхээ дарах гэж ямар их хичээсэн бол... Ийм эрүүл хүний санаанд оромгүй жигшүүртэй үйлдэлийг хийсэн хүн улс орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгааг яалтай билээ... Мэдээж Монголын талын хариуцагч багш ажилтнууд холбогдох ажилтан, байгууллага, холбоонд мэдээлэх нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд үүгээр зогсохгүй жигшүүртэй үйлдэл хийсэн эзнийг нь олж Монголын баг тамирчдаас уучлалт гуйлгуулах ёстой гэж бодож байна. Тэр бүү хэл Азийн тоглолтыг зохион явуулах комисс, Солонгосын жудо бөхийн холбоо, Дувон спортын ордоны хариуцагч албан ажилтаныг хатуу анхааруулж, хэвлэл мэдээлэлээр нэвтрүүлэх ёстой.
Энд Солонгосын хэвлэл мэдээлэлээр Азийн тоглолт маш сайхан болж байна гээд цаг тутам нэвтрүүлж байгаа. Өөрийн оронд явагдсан тэмцээн дээр ийм хэрэг гарсаныг хэзээ ч мэдээлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ Монголын баг тамирчдаас албан ёсоор уучлалт гуйхгуй, хэргийг тэгс ингэс гээд өнгөрөөх тохиолдолд өчүүхэн миний бие Солонгосын хэвлэл мэдээлэлийнхэнд хандан болсон явдлыг нэгд нэгэнгүй илчлэнэ гэж зориг шулуудаад байна. Нутаг нэгт та бүхэн бөх зүрх гаргаж бичсэн энэхүү зүйлийг маань олон түмэнд дамжуулан тарааж өгөөсэй гэж хүснэм.
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.