Монголд хөрөнгө оруулаад 51.4 сая ам.доллараа алджээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 26

Малайзын SRC International компани Монголд үйл ажиллагаа явуулдаг Gobi coal&energy компанид хөрөнгө оруулаад 180 сая ам.доллараа алджээ. Петалинг удая мужаас сонгогдсон Парламентын гишүүн Тони Пуа өчигдөр энэ талаар мэдэгдлээ. 

“SRC International нь Gobi coal&energy” компанид 60 сая ам.долларын хөрөнгө оруулж, 10 хувийг эзэмшдэг байжээ. Хөрөнгийг Малайзын Сангийн яам, тэтгэврийн сангаасаа гаргасан юм байна. Гэтэл хөрөнгө оруулсан компанийн хувьцааны ханш унаснаар алдагдал хүлээсэн аж. 

“Gobi coal&energy” компанийн бас нэг хөрөнгө оруулагч,Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Origo Partners Limited компанийн эзэмшдэг 14 хувь нь өдгөө дөнгөж 13.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэдгийг Тони Пуа хэлээд, энэ нь SRC International-ийн эзэмшдэг арван хувийн хувьцааны үнэ дөнгөж 8.6 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэсэн үг хэмээн мэдэгдсэн байна

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх