Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 27
・ 1
Байрны урьдчилгаа төлбөрийг засгийн газрын зүгээс 10 хувь болгон, үлдсэн 20 хувьд төр батлан даалт гаргахаар болсон тухай таатай мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар албан ёсоор зарлаж, ерөнхий сайд Ч.Сайханбилэг баталгаажуулан ярьж байснаас хойш даруй хоёр сар өнгөрчээ.
Уг хоёр сарын хугацаанд арилжааны банкуудаар дамжин гардаг найман хувийн хүүтэй ипотекийн зээл бараг зогсонги байдалд орж, Монголбанк статистик мэдээллээ солиж чадахгүйд хүрэв.
Мэдээж энэ мэдээг маш олон гэр бүлүүд алга ташин хүлээж авсан. Тэр ч утгаараа 30 хувийн урьдчилгаа төлбөргүй хэдий ч зээлэнд орох эдийн засгийн чадамжтай өрхүүд “10 хувийг бол яаж ийж байгаад л олно” гэх буюу цуглуулж байсан нөгөө хэсэг нь хүрэлцэх хэмжээтэй буйд баярласаар албан ёсны шийдвэр гарахыг хүлээсэн гэхэд болно.
Харамсалтай нь өнөө маргаашгүй хэрэгжинэ гэх утгаар аман байдлаар зарлачихсан мөртлөө ажил хэрэг дээр журмын хүрээнд боловсруулж, баталгаажуулах шатандаа ийнхүү нам гацав.
Барилга хот байгуулалтын сайдын хэлж буйгаар урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохын тулд Нийгмийн даатгалын сантай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Гэхдээ уг боловсруулалтын ажил тун ч богино хугацаанд өрнөж, засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулсан тухай мөн учирласан нь бий.
Ингэхдээ ипотекийн зээлийн хэрэгжих хугацааг илүү урт хугцаанд хадгалах үүднээс уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж албаныхан тайлбарласан. Энэ ч бас таатай мэдээ. Ирэх жил ипотек хэрэгжих үү, үгүй юу гэх таамаг нийтийн дунд үүсэж, ондоо багтаж зээлд орохоор шамдан хөөцөлдөж буй иргэдийн сэтгэл тайвширч, цаашлаад олон гэр бүлд зөв тусгалаа өгнө гэсэн үг.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.