Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 27
Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол энэ зун нийслэлчүүд бохироо гадагшлуулах аргагүйд хүрэх аюул нүүрлэжээ. Энэ талаар УСУГ-ын дарга С.Үнэн мэдээлэл хийжээ. Ойрын өдрүүдэд төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг яаралтай нөхөх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Аэротехникийн хэсэг нь өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг, гэвч байгуулсан цагаас нь хойш огт шинэчлэл хийгээгүйгээс цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссэн байна. Тиймээс одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах аюул нүүрлээд байгаа аж.
Ер нь энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болно гэдгийг С.Үнэн дарга онцлов. Мөн тэрбээр “Би газрын даргын хувьд энэ удаагийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэхээр шийдээд байна
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.