Газраа чөлөөлсөн иргэдийг хэзээ орох оронтой болгох вэ!!!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 27 ・ 3

 

Дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн иргэд сэтгүүлчдэд хандсан юм. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугчид дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл орох оронгүй айлаар хоног төөрүүлж байгаа гэнэ. 

Тодруулбал, Дамбадаржаагийн 15 дугаар хороонд “Цэлмэг Ази” компани дахин төлөвлөлт хийхээр болсон байна. Тиймээс оршин суугчид хашаа, байшингаа нүүлгэн, чөлөөлж өгөөд орон сууц баригдах үед нь байртай болно гэж гэрээлжээ. Гэвч 2014 онд ашиглалтад орох ёстой байсан байр нь өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаад иргэд иргэд бухимдаж явна.

Мөн 15 дугаар хорооны 23 дугаар гудамжны 20 орчим айл хашаа, байшингаа буулгаж өдийг хүртэл хамаатан садан, найз нөхдийнхөөрөө, нөгөө хэсэг нь түрээсийн байранд хоног төөрүүлж байгаа гэдгээ ч энэ үеэр онцлон хэллээ.

Харин иргэд энэ асуудлаар “Цэлмэг Ази” компанитай холбогдох гэсэн ч сураг тасарсан байж байгаад саяхан холбогджээ. Тус компанийн удирдлагууд “Хөрөнгө мөнгө байхгүй учраас ажил удааширсан” гэх тайлбарыг өгсөн аж.  Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай холбогдоход “Удахгүй орон сууцыг нь барьж дуусгана” гэхээс өөр хариулт хэлээгүй юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 28/

    Та нар 2012 онд Бат-Үүл шиг баатар бурхан хаана ч байхгүй гээд л сэрүүн зүүдэлж сэрж мартаж байгаад АН-ыг сонгоо биз дээ.Газрыг чинь албажуулан дээрэмдэх гэж үүнийг хэлдэг юм.Газарчгүй байрчгүй боллоо одоо 2016,2017 онд дахиад сонгоорой бүр их баяжиж сайхан болцгоох болно.УИХ-ын Гишүүн Сумьяабазарын

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 28/

    Та нар 2012 онд Бат-Үүл шиг баатар бурхан хаана ч байхгүй гээд л сэрүүн зүүдэлж сэрж мартаж байгаад АН-ыг сонгоо биз дээ.Газрыг чинь албажуулан дээрэмдэх гэж үүнийг хэлдэг юм.Газарчгүй байрчгүй боллоо одоо 2016,2017 онд дахиад сонгоорой бүр их баяжиж сайхан болцгоох болно.УИХ-ын Гишүүн Сумьяабазарын

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    Энэ бол иргэдийг доромжилж, үгээгүй хоосон, орох оронгүй болгож байгаа юм биш үү. Аливаа сайхан ажлыг урьдчилан хөрөнгө санхүү, гүйцэтгэх байгууллага зэргийг нь шийдэж байж хүмүүсийн амьдралруу орно биздээ. Хий хоосон хөөрцөглөл ажил биш.амьдын тамд чулуудаж байгаагийн тод жишээ энэ болж дээ. Батүүл

    Хариулах