“Насны зам” компани хүмүүсийг хохироосоор байгаа гэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 28


 

Манайхан хэзээнээсээ л нэгнийхээ хийсэн ажлыг сүйтгэж байж дараагийн ажлаа хийдэг зантай болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. 

Учир нь явган хүний зам тавиад дөнгөж дуусангуут шугам сүлжээ янзална гээд л хуулаад хаяна. Дараа нь дахиад л тендер зарлаад явган хүний замаа засна. Энэ мэтчилэн нэгнийхээ хийсэн ажлыг дандаа сүйтгэдэг улс болчихоод байгаа нь үнэн. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн нутагт ч иймэрхүү асуудал үүсчээ. Тодруулбал, тус дүүргийн нутагт байрлах 19 дүгээр хорооллын хойд талын Дунд голын хэсгийн зам засварын ажлыг гүйцэтгэсэн “Насны зам” компани далангийн явган хүн буудаг шатыг эвдэж, ажлаа дутуу орхисноос хүмүүс буухдаа унаж гэмтсээр байгааг тус дүүргийн оршин суугчид хэлж байна. 

Тэд “Ядаж автобусны буудлын ойролцоо шат хийж болдоггүй юм байх даа. Энд хүмүүс дандаа унаж гэмтэж байна. Энэ жил дахиад л хэчнээн хүн унаж гэмтэж, тахир дутуу болж хийсэн компани, хотын удирдлагыг хараах бол” гэлцэж байна. 

Тиймээс “Насны зам” компанийнхан дутуу орхисон ажлаа гүйцээж, эвдсэн шатаа сэргээж өгөхгүй бол гэмтэж бэртсэн хүмүүс нэг л өдөр хохирлоо нэхэмжлэх вий.

 

 

Үргэлжлэлийн эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх