Цоожтой хүүхдүүд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 28 ・ 3


 

Саяхан даа, таван давхар байрны хамгийн дээд талын айлын цонхны гадна нарийхан төмөр тавцан дээр дөрөвхөн настай жаал суучихсан, хоёр настай дүү нь цонхоороо ахыгаа харчихсан зогсож байгаа зураг цахим ертөнцөд тарсан юм.

Аав нь түр орхиод гарахдаа хоёр хүүхдээ цоожилж үлдээсэн, тэр хойгуур хүү нь онгорхой цонхоороо тийнхүү гараад суучихсан байж.

Азаар доод давхрынх нь айлд зочилж очсон залуу тагтаар нь дамжиж ороод хүүг татаж оруулсан юм. Энэ явдлын дараа хүмүүс “Хөөрхий минь яаж уначихаагүй юм бэ, яасан азтай хүү вэ, ямар зоригтой залуу вэ” гэж хэсэг шуугиад л өнгөрлөө. Харин тэр хүү юунаас айсан, эсвэл юу хийхийг хүссэндээ цонхоор гарсныг, аав, ээж нь яагаад хоёр бяцхан хүүхдээ цоожлоод орхичихсоныг, онгорхой салхивчаас эхлээд ямар аюултай нөхцөлд хүүхдүүдээ орхисныг хэн ч ярьсангүй. Учир нь өдөр бүр хэдэн мянган хүүхэд гэртээ цоожлогдож, харж хамгаалуулах эрхээ хасуулж, гэртэйгээ шатаж, цонхоороо унаж гэмтэж, бэртэн, амь насаа алдаж байгаагийн шалтгааныг бид өнөөх “Амьдрал хэцүү байна” гэсэн ганцхан үгээр л тодорхойлдог. Мэдээж цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу, гэр бүлийн ганц гишүүний цалингаар амьдрах боломжгүй эдийн засгийн нөхцөл, хулгайч, дээрэмчин  гээд шалтаг, шалтгаан олон боловч хэдий болтол нэргүй буруутан нийгэм рүү хамаг муугаа чихэж суух вэ. Энэ хорвоод амьдрах гэж, хайрлагдах гэж ирсэн бяцхан үрсээ хайхрамжгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаасаа болж цаг бусаар буцаасаар байх уу. Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд өсөн торних эрхийг хамгаалахын төлөө эцэг, эхийн хүлээх хариуцлагыг одоо ярих цаг болсон бус уу.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын Виржиниа мужийн Саффолк хотод ийм явдал болжээ. Найман настай хүүгээ ганцааранг нь гэрт орхиод, гаднаас нь цоожлоод явсан 27 настай ээжийг цагдаа нар баривчилжээ. Тэр айлын хөрш нь хүүхэд гэртээ ганцаараа байгааг мэдээд цагдаа дуудсан аж. Хэдийгээр бүсгүйг сулласан ч хүүг нь Улсын хүүхэд хамгаалах газарт аваачсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүүг ээжид нь өгөөгүй байгаа гэж ABC news мэдээлсэн байна. Мөн тус улсын Өмнөд Каролина мужид ганц бие ээж есөн настай охиноо ажлынхаа ойрхон тоглуулж байсан гэнэ. Өөрөө Макдональдсд ажилладаг бөгөөд охиноо ганцааранг нь гадаа тоглуулсныхаа төлөө 17 хоног баривчлагджээ. Хэрэв энэ тохиолдолд хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртэн, гэмт хэргийн золиос болсон бол энэ ээж 10 жил ч хоригдож мэдэх чанга хууль тэнд үйлчилдэг.

 

 

Эрх чөлөөний орон хэмээн дэлхий даяар өргөмжлөгдсөн Америкт хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд өсч торних эрхийг зөрчсөн аав, ээжид ийм л чанга хууль үйлчилдэг. Ерөнхийдөө тус улсад 12-оос доош насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэртээ, тоглоомын талбайд, гудамжинд, машинд орхиж хэрхэвч болохгүй. Энэ тохиолдолд олон мянган ам.долларын торгуулиас эхлээд баривчлагдах шийтгэлтэй. Хэрэв хүүхдэд ямар нэг аюул учирвал асран хамгаалагч нь хамгийн доод тал нь 10 жилийн ял авна. АНУ-ын 51 мужид тус бүртээ өөрсдийн хууль, дүрэмтэй, хүүхдийг хараа хяналтгүй орхихоос гадна аюулгүй орчинд амьдруулах гээд олон журам үйлчилдэг байна. Тухайлбал, Мэрилинд мужид гэхэд зөвхөн наймаас дээш насны хүүхдийг гурван цагаас илүүгүй хугацаанд л гэрт нь орхиж явж болно.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 03/

    sain zaluu bn

    Хариулах
  • ZOCH LAM / 2015 05 сар 30/

    AMERIKAD HUUHDIIG NI HURAADAG YUM MANAIHAN BOL HUUHED NI HAIRAN BISH YUM SHIG BGA YUM UHBEL UHEJ L BHAAS HAIRAN L YUM DA HUDUUNII MALNUUD GOLTSUU EMNELEGT HARJ BHAD BDAGIIM BN LEE

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 29/

    тэр залууг шагнасан болов уу төр засаг найз нөхөд ажлын газрынхан хүүхдийн ар гэрийнхэн нь шагнаж урамшуулах хэрэгтэй шүү дээ шаал хэрэггүй юманд л хөл алдаад байдаг бодмоор юм хүүг азтайд нь баярлалаа үл таних залууд бүр их баярлалаа

    Хариулах