Ч.Сайханбилэг монгол хүн биш үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 28 ・ 3
 

Монгол Улс Шийд­лийн Засгийн газрыг бай­гуулаад тэргүүнээр нь Ч.Сайханбилэг гэх эрхмийг томилж ажиллуулаад бага­гүй хугацааны ард гарч байна. Гэтэл энэ эрхмийг “Сайхан балаг тарьж байна” хэмээн шүүмжлэгчид олон, хийж санаачилсан ажлыг нь үгүйсгэх гишүүд цөөнгүй байгаа юм. 

Нэгнийхээ эхлүүл­сэн ажлын үр дүнг үзэж чад­даггүй, зөвшилцлөөр асуу­далд ул суурьтай, урьдаас бэлтгэж төлөвлөсөн бай­дал­тайгаар хандаж чад­даггүй хар гай өнөөдөр гарч манай улс хямралд орж, уналтын байдлаасаа сэхэж сэхээрч чадахгүй байгаа нь гашуун үнэн. Томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой хэлэлцээрт төслийг урагш­луулан хөдөлгөж, ард түм­нээ болон улс орноо эдийн засгийн хямралаас аварна хэмээн төрийн тү­шээд болон эрх баригчид үзэж байгаа ч нэгдсэн нэг шийдэлд хүрч чадахгүй байгаа нь харамсалтай. 
    
Том төслийн гэрээг нууцаар үзэглэхээр өнгөр­сөн долоо хоногт хаа байсан Эмират Улсын Дубай хотод очиж гэрээ хийсэн, хий­гээгүй гэх асуудал сүүлийн үед шуугиан да­гуулж эхлээд байгаа юм. Улс орны хувь заяа хэрхэх асуудлыг алс холын Дубайд ард түмнээсээ нууг­даж очиж хийдэг Ерөнхий сайд ямар далд санаа агуулгатай байгааг хэн ч тааж мэдээгүй, хий хоосон хардаж, харин сөрөг хүчин болоод бие даагчид энэ гэрээг нууцаар хийсэн гэ­дэгт итгэлтэй байгаа бөгөөд Ерөнхий сайдыг огц­руулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн билээ. Ч.Сайханбилэгийн эсрэг жинтэйхэн шиг дуу­гарч, тэмцэж байгаа тэм­цэгч бол гишүүн Г.Уянга юм. 

Тэрбээр “Уут уут мөн­гөөр улсаа худалдсан, тэрбум тэрбумаар төрөө худалдсан сайд гуай. Та монгол хүн биш. Харин монгол хэлийг сайн сурсан байна. Төлөвлөгөөнд га­рын үсэг зурдаггүй, харин гэрээнд гарын үсэг зурдаг юм. Оюутолгойн ТЭЗҮ-г 5.1 тэрбум төгрөгөөр батал­сан, нэмж зургаан тэрбум болголоо. Нийт дүнгээрээ 11.1 тэрбум боллоо. Ар­битрын шүүхэд очих гарын үсгийг зурсан байна, та нар. Оюутолгой төсөл зог­соо­гүй, гагцхүү монгол хүн үр ашгаа хүртэх тухай л ярьж байгаа. 
    
Өнөөдрийг хүртэл Мон­голын ард түмэн ашиг хүртээгүй, цөөн хүн л ашиг хүртэж байгаа. Анх энэ гэрээг байгуулахад Монголын ард түмний хүртэх ашиг 75 хувь, “Рио Тинто” 25 хувийг хүртэх юм гэж байсан.

Үргэлжлэлийг эндээс

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: