Архичдын оромж бэлдэх гэж тэрбумыг заржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 28 ・ 1

 

 
 
Нийслэл хотын төв хэсэгт дороосоо ундаргатай Гүнжийн нуур хэмээх үзэсгэлэнт нуур байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Урин дулааны улиралд усны шувууд ирж зусдаг энэхүү нуурыг нийслэлийн төсвөөс хагас тэрбум шахам төгрөг гаргаж тохижуулан иргэд, өсвөр үеийнхний чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бий болгосон байдаг.

Гэвч харамсалтай нь, тохижилтын ажил хийгдсэнээс хойш нуурын ус маш эрчимтэй бохирдож, “Арай ч дээ” гэмээр эмгэнэлтэй байдалд хүрчээ. Нуур тойруулан барьсан тохилог саравчуудад архичид тухалж, хүүхэд хөгшдөд гадаа ил сандал олдвол их юм болсон байна. Олон нийтийн газар архи уухыг хориглодог ч хуулиас гадуур ийм нэг газар бий болчихжээ.

Нийслэл хотын төв хэсэгт дороосоо ундаргатай Гүнжийн нуур хэмээх үзэсгэлэнт нуур байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Урин дулааны улиралд усны шувууд ирж зусдаг энэхүү нуурыг нийслэлийн төсвөөс хагас тэрбум шахам төгрөг гаргаж тохижуулан иргэд, өсвөр үеийнхний чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бий болгосон байдаг.

Гэвч харамсалтай нь, тохижилтын ажил хийгдсэнээс хойш нуурын ус маш эрчимтэй бохирдож, “Арай ч дээ” гэмээр эмгэнэлтэй байдалд хүрчээ. Нуур тойруулан барьсан тохилог саравчуудад архичид тухалж, хүүхэд хөгшдөд гадаа ил сандал олдвол их юм болсон байна. 

Олон нийтийн газар архи уухыг хориглодог ч хуулиас гадуур ийм нэг гаЗөвхөн архи уугаад болдог бол бага хэрэг. Харин тэр муусайн архичингууд хогийн сав байсаар байхад архины шил, шар айрагны лааз, тэр ч байтугай тамхиныхаа хайрцгийг хүртэл нуур руу огт ажиггүй шидэж орхидог юм байна. 10-аадхан метр газарт 30 орчим ширхэг шар айрагны хүрэн сав хөвж байгааг тооллоо. Нуурын хөвөөний уртыг багцаалаад хог болсон шар айрагны савны тоог гаргавал хэдэн зуугаар тоологдох шинжтэй.    

Манайхан олон нийтийн газар хог хаячихаад “Хогийн сав байхгүй юм чинь яах юм бэ” гэж хэдэрлэдэг. Тэгвэл “Гүнжийн нуур” орчимд өөр. Нуураа тойроод 10-20 метр тутамд вандан сандалтай, сандал бүрийн хажууд хогийн сав байрлуулсан. Ийм байхад нуур руу хог хаяж байгаа этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татсан ч болно. 

Нууранд жил бүр хоёр ангир ирж зусдаг. Дэгдээхий рүү нь чулуу шидсэн жаал хөвгүүн тэр оройдоо нууранд эндсэн харамсалтай явдал гарсан цагаас хойш нутгийн иргэд хоёр ангирыг “Нуурын эзэн” хэмээн итгэх болсон юм. 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • бухимдагч / 2015 05 сар 28/

    Гарчигаа хүртэл олоод бичээч архичдад зориулж барьсан ч гэх шиг.иймэрхүү хөлдүү толгойтнууд нийгэмд буруу ойлголт өгөх юм сараачдаг нь харамсалтай

    Хариулах