Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 28
・ 1
"Ургах наран" хорооллын иргэд ес дэхь өдрөө цахилгаангүй, зутруу байна. Учир нь “Ургах наран хорооллыг барьсан “Blue Sky Partners” компани 2014 оноос хойш мөнгөө төлөөгүй аж. Одоогоор 140 сая төгрөгийн өр үүсчээ. Тиймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани цахилгааныг нь хязгаарласан байна.
"Ургах наран" хорооллын иргэд цахилгааныг нь тасалсан асуудлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д гомдол гаргасан ч “Blue Sky Partners” компани иргэдээс цахилгааны мөнгийг хураан авч, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д тушаагаагүй байна. Тиймээс тухайн компанидаа хандаж, асуудлаа шийдвэрлэ гэх шаардлагыг тавьж байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.