Нэг хогийг нэг шоколадаар

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 01

Жил бүрийн хүүхдийн баярын арга хэмжээний дараа Хот тэр аяараа өнгө өнгийн цэцэг шиг ургасан шаар, ундаа усны лааз зэрэг хогонд дарагдаж хаа сайгүй хөглөрч үлддэг байсан бол энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэл хот маань өнгөлөг, цэмцгэр байдлаар өндөрлөлөө.

Учир юу гэвэл "Найз нь найзыгаа дэмжье" клубын хүүхдүүд хогийн саванд хогоо хийсэн хүүхдүүдийг амтат шоколадаар урамшуулсан юм.

Тус клубын 150 гаруй хүүхэд нийслэл даяар энэхүү аяныг хоёр дахь жилдээ зохион зохион байгуулж, арга хэмжээ болж буй газруудаар очиж хүүхдүүдийг хогийн саванд хогоо хаяхыг уриалсан байна.

Мөн Өмнөговь аймгийн оюутны холбооны 20 орчим хүүхэд "Зөв баярлах нь жинхэнэ баяр" гэсэн бичигтэй сав барин талбайг тойрон цэвэр цэмцгэр байдлыг хангаж байсан нь бага насны хүүхдүүдэд үлгэр дуурайлал болсон төдийгүй эцэг эхчүүдэд ч умартсаныг сануулсан ажил боллоо. 

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх