“Хамгийн хvчтэй дайсан ч элэгддэг”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 02 ・ 2

Ард тvмэн ямар ч цол гуншин, элдэв тодотголгvйгээр таньдаг хvн гэж гагцхvv тvvнийг хэлнэ. Найман зууны туршид ганцхан Чингис хаанаар монголчуудыг тєсєєлдєг байсан дэлхий хvртэл тvvний нэрээр XXI зууны Монголыг таньдаг болсон билээ. Сайнаасаа эхлээд мууг хvртэл тєрєл бvрийн тодорхойлолт хvртэж, тvмэн янзын нэр хоч зvvсэн тvvнийг ганцхан vгээр л тодорхойлохыг хvсч байна. Шуудхан хэлэхэд тэр бол “Гал”-тай хvн. Нийтлэлийн минь баатар гаднаас нь харахад сvр бараатай, эрэмгий, омголон зантай нэгэн. Бvр багаасаа л ийм байсан болов уу гэж бодогдмоор.

Гэвч тэрбээр єєрийгєє “Би хєдєлгєєнтэй л хvvхэд байсан. Гэхдээ хорхойд хоргvй” хэмээн тодорхойлов. Тэрбээр Гандангийн дэнж, хорооллын тэгш хэмт орон сууцнууд дунд бага насаа vлдээжээ. Юу ч бодолгvй, найз нартайгаа тоглож явсан бяцхан хєвгvvн олны хєлд дайруулчих шахан картын бараанд дугаарлаж зогсоо буурлын хажуугаар зvгээр єнгєрч чадаагvй. Идэх хоолны тєлєє улайрч, хажуудахаа ч анзаарах сєхєєгvй vймэлдсэн олны дундуур зvтгэлсээр настай эмгэнд барааг нь авч єгч явсан цаг саяхан. Єдгєє тэрбээр сvмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин болсон ч хvvхэд ахуйн энэ зангаа тавиагvй л явна.
Нэгэн уулзалтын vеэр арван мянга орчим хvн цугларсан байсан ч улаан хамбан дээлтэй, энгэрээрээ дvvрэн одонтой сайхан буурал бас л олны хєлд даруулчих гээд л сууж байсан нь их аваргад тун ч танил дvр зураг байжээ. Тиймээс ч замдаа таарсан хvн бvртэй гар барьж, зургаа татуулсаар тэр жижигхэн буурлыг чиглэн очиход нь “Єє, манай Асашёорюv хvрээд ирэв vv” гээд нулимс унаган баярласан нь Дагваагийн амьдралдаа авсан олон шагналын дундаас онцгойлох нэгэн урамшил болсон гэдэг.
Их аварга Д.Дагвадорж дандаа ил гаргаад байдаггvй энэхvv дотоод мєн чанараа “минийх” гэж ємчлєхгvй нь бас л гайхалтай. Тэрбээр сайхан аав, ээжийн ачлал буян, хайр энэрэлд багтаж, тэдний генийг шингээж тєрсєн нь амжилтын минь vндэс гэх бєгєєд дотоод чанараа бол “ээжийнх” гэх юм билээ.
Тэрбээр уян зєєлєн сэтгэлтэй ч тийм ч хvлцэнгvй даруу нэгэн байсангvй. Хvvхэд л болсон хойно хааяа нэг дэггvйтэж, ах нараасаа “ухамсрын шанаа” хvртэнэ. Бєхєєр хичээллэж, амьдралын чиг шугмаа олчихсон хоёр ахынх нь тэрхvv “бяцхан зодуур” Дагваад насан туршийн мэргэжлээ сонгох ухаарал хайрлажээ. Єєрєєр хэлбэл, ах нартаа vе vехэн “гєвшvvлдэг” болмогцоо тэрбээр “Би энэ чигээрээ байвал энэ хоёрт насаараа дээрэлхvvлэх юм байна. Тиймээс энэ хоёроос огт єєр зvйлээр хєєцєлдєе” гэж сэтгэсэн гэдэг. Ийнхvv хvvхдийн ухаанаар хийсэн тэс ондоо сонголт нь сvмо байжээ.
Хvний нутагт очиж, єндєр тэх татвартай спортод шамдан суралцаж байхдаа тэрбээр нэг л зvйлээс ямагт хvч тэнхээ авдаг байсан аж. Тэр бол хvvгээ харийн газар vдэн зогссон ээжийн харц байжээ. Дагваа аварга Ёкузона цол хvртсэнийхээ дараа эх орондоо ирээд “Ээж ээ, хvvгээ сураар хэд сайхан ороолгоод єгєєч” гэж гуйсан тухайгаа дурсан ярих дуртай. Тэр vед ээж нь учиртайхан жуумалзаад шавхийтэл ороолгосон нь хvvгийнхээ хийморийг улам сэргээсэн гэлтэй.
Агуу орны уламжлалт єв соёлын дэвжээг, 1500 жилийн тvvхтэй сvмогийн ертєнцийг хvчээр тvрэмгийлэн эзлэх vед тvvний цээжинд анх удаа гал дvрэлзсэн гэдэг. Тэрбээр єєрийгєє дотроос нь “шатаах” тусмаа хvссэндээ хvрч, амжилтаа ахиулсаар байжээ. Их аварга энэ тухайгаа “Огторгуйд хєвж яваа хєвсгєр цагаан vvлсийн цаана юу байдгийг хармаар санагдаад л. Яагаад ч юм жижиг сажиг бэртэл гэмтлийг давж гарах хvч оргилоод, яагаад ч юм єрсєлдєгч бєхтэйгээ барилдах арга барилаа олоод, яагаад ч юм сэтгэлийн тэнхээ тогтоод, цээжинд нэг тийм гал асаад байсан. Товчхондоо тэр бол том мєрєєдєл, их амжилтын гал байсан юм” хэмээн дурссан байдаг.

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: