Япон Монголын харилцааг оросууд хэрхэн бичив

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 02
 

Оросын хэвлэлүүдээр Японы талаар сөрөг мэдээлэл үе үе гардаг. Энэ хоёр гүрэн түүхийнхээ турш хэд хэд зэвсэг зөрүүлж, дайн тулаандаа хүрсэн. Цусимын тулаан, Халхын гол, Чөлөөлөх дайн гээд нэг нэгнээ дийлж дийлдэж явсан улсууд учир хилийн маргаантай арлууд дээр одоог хүртэл асуудалтай хэвээр байгаа.

Оросуудын хувьд Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн орнуудаас үлгэр аван хөгжих нь эерэг нөлөө үзүүлж болох ба харин Япон улсын үзэл бодлыг баримталж хэзээ ч болохгүй гэсэн гол санааг илэрхийлэгчдийн тоо өссөөр байна.

Оросын нэгэн сайтад сэтгүүлч Борис Мяшлявцевийн бичсэн “Япон улс-үлгэр жишээ юу эсвэл ёроолгүй там уу?” нэртэй өгүүлэл гарчээ. Энэ өгүүллийг товчлон сийрүүлснээ хүргэе.


 

"Энэ нь мэдээж дам утгаараа газар нутгийн маргааны асуудлыг хавсруулсан хэрэг". Дэлхийн янз бүрийн интернэт сүлжээнд Япон улсын нутаг дэвсгэрийн маргаан тэр тусмаа Орос улстай холбоотой Курилын арлын асуудал удаан яригдаж байгаа.

Дэлхийн түүхийн тавцанд сүүлийн 150 жилийн турш Япон улс зөвхөн өөрийн улс орныхоо үзэл баримтлал, гадаад бодлогоо өргөжүүлэх бус, өөрийн ашиг сонирхлын дагуу олон сая ард түмнээ ашигтай шинэ нутаг дэвсгэрт суурьшуулан байрлуулах, бусдын газар нутгийг эзэмдэхийг ихээхэн эрмэлзэх болсон хэмээн Оросын мэдээллийн сайтад нийтэлжээ.

Гэхдээ энэ нь япончуудын буруу биш ч юм шиг. Нэгэнт өсөж, үржсэн олон сая хүн амаа найдвартай нутаг дэвсгэрт амьдруулах нь улс бүрийн бодол. Олон сая ард түмнийхээ эрх ашиг, сайн сайхан амьдрал, ирээдүйн хувь заяаг шийдэхийн тулд үл багтах газар нутгаа сийрэгжүүлэх оролдлого хийж буй, мөн байнгын газар хөдлөлтийн улмаас усан дор орох шахсан дүр төрх харамсал төрүүлмээр. Гэсэн ч нөгөө талаар энэ тухай ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй мэт...

Газар нутгийн маргааны нэгэн жишээ татвал Хятад, Японы хооронд хүн амьтангүй эзгүй арал булаалдсан асуудал бий. Энэхүү арлыг япончууд Сенкаку, хятадууд Дяоюйдао хэмээн өөр өөрийнхөөрөө нэрлэдэг. Энэ аралд хүнсэнд хэрэглэж болох далайн амьтан элбэг, түүнчлэн арлын дор удаан хугацааны цахилгааны баялаг сан болсон байгалийн хий гэх мэт бий ч аралд хүн амьдрах орчин бүрдээгүй хэмээжээ.

Түүний дараах газар нутгийн маргаан нь ОХУ-тай холбогдож ирж байгаа нь Курилын далан хэмээх дөрвөн арал болоод байгаа.Орос Японы хоорондох Курилын арал гэгддэг арлын тухайд 1700-гаад оны үеэс л маргаан дэгдэж эхэлсэн байдаг. Эдгээрээс гадна Солонгос болон Тайваний байдал түүнтэй мөн адил болоод байгаа. 

Үргэлжлэлийн эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх