Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 03
・ 1

-Гадаадын оддыг урьж хэдхэн цаг дуулуулж, бүжиглүүлэхэд тэрбум гаруйг цацах гэж буй Засгийн газрыг “баян” гэхээс өөр арга алга-
Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын алдартай оддын тоглолт зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгасан ч чухам хэнийг урих нь тодорхойгүй байгаа аж. Энэ асуудал тодорхой болсны дараа Ерөнхий сайд мэдээлэл өгнө хэмээн наадмын комиссынхон хэлж байх юм.
. Цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардагдах санхүүжилтийн дүнгийн талаар гурван дарга гурван өөр тоо хэлсэн. Үүнээс өндөр дүнтэй нь дүйцэхүйц мөнгөөр шоу хийх гэж байна шүү дээ.
. Тиймээс жил бүрийн наадмын төсөв өсч ирсэн. Энэ жилийнх 2.7 тэрбум гаруй төгрөг болж өмнөх оныхоос мөн л нэмэгдэж. Үүн дээр . Эдийн засаг хүндхэн, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, инфляци, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж буй бодит нөхцөл байдлыг энэ удаа дурьдахаа больё.
Харин гадаадын одоо авчрахаа болиод оронд нь төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийх шаардлагатай байгаа мөнгө болох 300 сая ам.доллар буюу 600 тэрбум төгрөгийг шийдэжөгөөч гэх гэсэн юм. . Үүнийг холбогдох албаныхан шийдвэрлэхээр хэлэлцэж буй ч нийслэлчүүд 72 цаг магадгүй түүнээс ч удаан хугацаагаар бохиртойгоо холилдох боломжгүй учраас хатан Туул руу урсгах зам л үлдээд байгаа гэх.

Энэ хоёр замын алийг нь ч сонгосон бай засварын ажлаа зургаадугаар сарын 10 гэхэд буюу ирэх долоо хоногт эхлүүлэхээр холбогдох албаныхан төлөвлөөд байна. Төв цэвэрлэх байгууламжийг 1963 онд байгуулахдаа Улаанбаатар хотод 600 мянган хүн ам амьдарна хэмээн тооцож, тэдгээрийн ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэн Туул гол руу нийлүүлж байхаар төлөвлөж байжээ.
Харин өдгөө нийслэлийн 1.2 сая хүн амын ахуйн болон үйлдвэр, аж ахуйн нэгжээс гарч буй хэт их бохирдлыг цэвэрлэж, эцэстээ ачааллаа дийлэхгүй ийн тартагтаа тулаад байна. Цэвэрлэх байгууламжид 1976, 1989 онд өргөтгөл хийж, технологийн шинэчлэл хийснээс хойш өнөөг хүртэл ажиллаж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгоод буй юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.